Захиргаа > zahirneg > БХ, цахим сургалтын газар

БХ, цахим сургалтын газар

БХ, цахим сургалтын газар

Зорилго:

АШУҮИС-ийн багш нарын тасралтгүй хөгжих үйл явц, тэдний бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, суралцахуй, сурган заах арга зүйн орчин үеийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх, технологийн дэвшилд суурилсан цахим сургалтын тасралтгүй хөгжлийг ханган ажиллах

Үйл ажиллагааны чиглэл:

Багшийн хөгжлийн төлөвлөгөө /хөтөлбөр/ боловсруулж, хэрэгжилтийг хангах

Багшийн хөгжлийн зөвлөл, Эмнэлзүйн заах арга зүйн зөвлөл, Ном сурах бичгийн зөвлөл зэрэг зөвлөлүүдийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах

Багшийн ажлын үнэлгээг зохион байгуулах, хөгжүүлэх ажлыг удирдлагаар хангах

Багшийн хөгжлийн талаар тогтмол судалгаа хийж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх

Багшийн хөгжил, цахим сургалтын талаар олон улсын болон үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах

Багшийн хөгжил, цахим сургалтын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах

Багшийн багшлах үйл ажиллагаа, цахим сургалттай холбоотой бүртгэл мэдээллийг төгөлдөршүүлэх, тайлан мэдээлэл гаргах

Боловсролын судалгаа, суралцахуй, заах арга зүйн чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулах

Цахим хичээл боловсруулахад багш нартай хамтран ажиллах, сургалтанд нэвтрүүлэх

Мультимедиа студийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан Зайн сургалтыг зохион байгуулах, хамтран ажиллах

Цахим сургалтын төв

   Ард иргэд, суралцагч болон багш нарт зориулсан цахим хэлбэрээр сургалт явуулах, компьютерт суурилсан сорилын шалгалт авах, суралцагч нарт зориулсан цахим шууданг нээх зэргээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан зайн сургалт зохион байгуулах, ард иргэдэд цахим технологи ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийг хүргэхээр үйл ажиллагаа явуулж байна.


Мультимедиа студи
     Студи нь цахим хичээлийг дуу болон дүрс бичлэгийн өндөр чанартай бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Цахим хичээл бэлтгэхээс гадна их сургуулийг сурталчилах видео, аудио бичлэгүүд, реклам сурталчилгаа хийх, мөн захиалгаар бусад үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Цахим сургалтын систем
     Орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломж бүхий цахим сургалтын системтэй. Одоогоор тус систем нь 24000 гаруй хэрэглэгчтэй, 430 гаруй багц хичээлийн 3000 орчим модултай ажиллаж байна.

Цахим шуудан
   Оюутны цахим email хаяг @gt.mnums.edu.mn, @pt.mnums.edu.mn, @st.mnums.edu.mn (16000 орчим)

Мобайл апп
   Цахим сургалтын системтэй холбогдож ажилладаг eMNUMS аппликэйшн нь суралцагчид өөрсдийн мобайл төхөөрөмжийг ашиглан онлайнаар суралцах боломжийг олгодог.

Цахим хурлын өрөө
   Гадаадын их сургууль болон байгууллага хоорондын харилцааг дэмжих, орон зайнаас үл хамааран цахим сургалт, уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад зориулагдсан орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон.

Багшийн хөгжлийн төв

АШУҮИС-ийн багш нарын тасралтгүй хөгжлийг дэмжих, боловсролын судалгааны арга зүй эзэмшүүлэх, сурган заах арга зүйн орчин үеийн ойлголт, мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, багш мэргэжлээрээ бахархах, үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой.

Багшийн хөгжлийн төв нь судалгааны их сургууль болох АШУҮИС-ийн зорилтод түлхэц үзүүлэх зорилгоор анагаах ухааны боловсрол судлалын хөгжил, дэвшлийг сургалтаар дамжуулан сайжруулах, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус төв нь гадаадын болон дотоодын их дээд сургууль, байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд багш солилцоог дэмжин, багш нарын чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулдаг. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлсэн нь харилцан туршлага солилцох, төвийн ирээдүйн төлөвлөгөөг гаргахад түлхэц үзүүлдэг.

 

Бүрэлдэхүүн:

Дарга                           С.Хандмаа, НУ-ны доктор

Ахлах арга зүйч       Б.Балжинням, АУ-ны магистр

Ахлах арга зүйч       Т.Сумьяасүрэн, НЭМ-ийн магистр

Арга зүйч                   М.Үзмээ, БУ-ын магистр

Арга зүйч                   С.Гал-Эрдэнэ, НЭМ-ийн магистр

Арга зүйч                   Б.Билгүүн, НЭМ-ийн магистр

Арга зүйч                   Г.Нарансүх, НЭМ-ийн магистр