Захиргаа > zahirneg > ИСЭ хөгжлийн газар

ИСЭ хөгжлийн газар

ИСЭ хөгжлийн газар

 

ЗОРИЛГО:

Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх замаар анагаах ухааны дээд

боловсролын сургалт, эрдэм шинжилгээ болон хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх эрхэм зорилготой.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Их сургуулийн эмнэлгүүдийн хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийг нэгтгэх, удирдлага

зохион байгуулалтаар хангах

Их сургуулийн эмнэлгүүдийн бодлогын бичиг баримт боловсруулах, эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах

Шийдвэр гаргах түвшинд шаардлагатай судалгаа, нотолгоог бий болгох

Дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд оруулахад зөвлөн туслах

Олон улсын эмнэлгүүдийн холбоонд нэгдэн ороход удирдлага, зохион байгуулалтаар хангах

Олон улсад их сургуулийн эмнэлгийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх

Улсын болон хувийн эрүүл мэндийн даатгалын байгууллагууд, олон улсын даатгалын байгууллагуудтай

хамтран ажиллах

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх

Их сургуулийн харьяа эмнэлэг, сувиллын менежментийн хөгжүүлэлт хийх төсөл, хөтөлбөр

боловсруулах, хэрэгжүүлэх

Эмнэлгүүдийн удирдлага, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах

Төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, байгууллагуудын урьдчилан сэргийлэх үзлэг,

шинжилгээний тендерт оролцох үйл ажиллагааг зохион байгуулах

Гадаад, дотоод (багш, эмч, ажилтан, суралцагч, үйлчлүүлэгч) хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хэрэгцээ,

шаардлагыг судлах, үнэлгээ хийх, зах зээлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааг гүйцэтгэх

Эмнэлзүйн туршилт судалгаа, хиймэл оюун ухаан болон эмнэлгийн мэдээллийн технологийг хөгжүүлэх

чиглэлээр төсөл боловсруулах, хэрэгжүүлэх

Тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл, хөгжүүлэлт (mHealth), хөрөнгө оруулалт чиглэлээр төсөл

боловсруулах, хэрэгжүүлэх

Эмнэлгийн менежмент, маркетингийг хөгжүүлэх, брэндинг бий болгох ажлыг гүйцэтгэх

 

ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЭМНЭЛЭГ, СУВИЛАЛ

АШУҮИС-ийн харьяа 4 эмнэлэг, 2 сувилал үйл ажиллагаа явуулж байна.

МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ

МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ

ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ЭМНЭЛЭГ

ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

ЭРХЭС СУВИЛАЛ

БАЯНЧАНДМАНЬ ДАХЬ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУВИЛАЛ

 

БҮРЭЛДЭХҮҮН:

Дарга                         Ц.Сарнай (АУ-ны доктор)

Ахлах арга зүйч      Э.Оюунчимэг (АУ-ны доктор)

Арга   зүйч                Р.Өлзий-Орших (АУ-ны магистр)

Арга   зүйч                Д.Хандмаа (АУ-ны магистр)