Захиргаа > zahirneg > Хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хяналт шинжилгээ, үнэлгээний газар

 

     2007 оноос хяналт шинжилгээ үнэлгээний арга зүйч гэсэн 1 орон тооны ажилтантай ажиллаж байгаад 2010 оны 9 дүгээр сараас хяналт шинжилгээ үнэлгээний алба болон өргөжиж 2 хүний бүрэлдэхүүнтэй эдийн засаг мониторинг эрхэлсэн дэд захирлын удирдлаган дор ажиллаж байгаад 2013 оноос захиргаа хяналт шинжилгээ үнэлгээний алба болсон. 2019 оны 5 дугаар сараас Чанарын баталгаажилтын алба 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, 2020 оны  9 дүгээр сараас Хяналт шинжилгээ үнэлгээний газар нэртэйгээр 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болсон.

 

Ажлын байрны гол чиг үүрэг:

1. Дарга: Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоонд нийцүүлэн боловсролын үйлчилгээний чанарыг

тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, хяналт тавих ажлыг зохион

байгуулах, нотолгоонд тулгуурласан чанарын баталгааг хангах аргуудыг үйл ажиллагаандаа

нэвтрүүлэх замаар чанарын албыг удирдлага арга зүйгээр хангаж сургалт, эрдэм шинжилгээ-гадаад

харилцаа, мэргэжлийн үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагааны чанар, аюулгүй байдлыг

тасралтгүй сайжруулах, өдөр тутмын удирдлага арга зүйгээр хангах

2. Ахлах арга зүйч: Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоонд нийцүүлэн төгсөлтийн өмнөх сургалт,

мэргэжлийн боловсролын сургалтын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг

төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, нотолгоонд тулгуурласан

чанарын баталгааг хангах аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар боловсролын үйлчилгээний

чанарыг тасралтгүй сайжруулах

3. ТД-Ахисан шатны сургалтын хөтөлбөр (55+55), эрдэм шинжилгээний чанар хариуцсан арга зүйч:

Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоонд нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны чанар, төгсөлтийн

дараах сургалтын хөтөлбөрийн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх,

үнэлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, нотолгоонд тулгуурласан чанарын баталгааг хангах

аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ,

судалгааны чанарыг тасралтгүй сайжруулах

4. Төгсөлтийн сургалтын хөтөлбөр, ЭМТҮ-ний чанар хариуцсан арга зүйч

Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоонд нийцүүлэн төгсөлтийн сургалтын хөтөлбөрийн чанар,

мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх,

хэрэгжүүлэх, үнэлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, нотолгоонд тулгуурласан

чанарын баталгааг хангах аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар боловсролын

үйлчилгээний чанар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах

5. Эдийн засгийн чанар хариуцсан арга зүйч:

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, зарлага, хөтөлбөр,

арга хэмжээ, хөрөнгө оруулалтад үйл ажиллагааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийх,

үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр байгууллагын

үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

6. Дата анализ, Статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн:

 

   Их сургуулийн удирдлага мэдээллийн системийн өгөгдөлд боловсруулалт дүн шинжилгээ хийх нотолгоонд суурилсан удирдлагын шийдвэр гаргах нөхцөлөөр хангах, статистик мэдээллийг хараат бус бие даасан зарчмын дагуу хариуцлагатай зохион байгуулж, үнэн зөв мэдээллээр хэрэглэгчдийг болон удирдлагыг хангаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахTop of Form

  Тус газар нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийн үр дүнд дүн шинжилгээ хийж, мэдээллээр хангах, удирдлагын шийдвэр гаргах үндэслэлийг хангах, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

   Сургуулийн өөрийн үнэлгээ буюу хяналт шинжилгээ үнэлгээ нь сургуулийн эрхэм зорилгод хүрэх сэдэл тэмүүллийг төрүүлж, ур чадвараа хөгжүүлэн хамтдаа хөгжих, сургалтын чанарыг сайжруулах хөшүүрэг болдог давуу талтай юм.

   Дээд боловсролыг шинэчлэх чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд чанарт тавих шаардлага, шалгуур улам өндөрсөж байна. Бидний хувьд ч сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааны өөрчлөлт, төлөв хандлагад бодит үнэлгээ хийн сургуулийн дотоод хяналт шинжилгээ үнэлгээг өргөтгөх, ур чадвараа хөгжүүлэн хамтдаа хөгжих, сургалтын чанарыг сайжруулах хөшүүрэг, шинэ хэр­­эгцээ, зорилтууд урган гарч байгаа билээ.