Ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна

Ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна

Эхлэх: 11/30/2016
Дуусах: 2016-Nov-30

 

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.

 

2016 онд АШУҮИС-ийн хамт олон бид БСШУСЯ, Боловсролын газар, Дээд боловсролын хэлтэс, Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэйгээр "Хүний их эмч бэлтгэх" сургалтын хөтөлбөрөө Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ASIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авах болсон билээ.

 

Энэхүү Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг албан ёсоор хүлээн авах ёслолын үйл ажиллагаа 2016 оны 11-р сарын 30-ны  Лхагва гаригт 14:30 цагт АШУҮИС-ийн соёлын төвд  болох тул Эрхэм таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.