ТАРХИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД ЭХ ОРОНДОО ХАМРАГДАХ БОЛОМЖ БИДЭНД НЭЭГДЛЭЭ

ТАРХИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД ЭХ ОРОНДОО ХАМРАГДАХ БОЛОМЖ БИДЭНД НЭЭГДЛЭЭ

Эхлэх: 1//1//1//1//9/17/2018
Дуусах: 2018-Sep-22

УРИЛГА

ТАРХИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД

ЭХ ОРОНДОО ХАМРАГДАХ БОЛОМЖ БИДЭНД НЭЭГДЛЭЭ

 

Зорилго: Тархи судлалын үндсэн арга техникийн онол, дадлага туршлага  олгох  

Зохион байгуулагч: Монголын Нейросайнсын нийгэмлэг 

Хамтран зохион байгуулагч: Тархи судлалын олон улсын байгууллага, АШУҮИС

Хугацаа: 2018 оны 9-р сарын 17-ны өдрөөс (Даваа) эхлэн 9-р сарын 22-ыг хүртэл (Бямба)

Байршил: АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Газрын Цөм лаборатори

Хамрах хүрээ: Судлаач, эмч, багш, сэтгэлзүйч, докторант, магистрант

 

СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР ДАРААХ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШИНЭ

 

ЛЕКЦИЙН СЭДЭВ:

Тархины эсийн доторх дохио дамжилт

Мэдрэл-дотоод шүүрлийн үйл ажиллагаа

Мэдрэлийн үрэвсэл

Ухамсарт ухаан ба нейроны холбоо

Мэдрэлийн физиологи

Зан төрх, сэтгэцийн үйл ажиллагаа

 

СЕМИНАРЫН СЭДЭВ:

Эсийн амьдрах чадварыг тодорхойлох арга

ДНХ ялгах арга

Бодит хугацааны полимеразийн гинжин урвал (RT-qPCR)

Инсулинд мэдрэг чанарыг тодорхойлох арга

Нейроны анхдагч эсийн өсгөвөр

 

ДАДЛАГЫН СЭДЭВ:

Эсийн өсгөвөрийн үндсэн техник

Азотын ислийг тодорхойлох арга, аргачлал

 

СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР

 

Нобелийн шагналт нэрт эрдэмтэн Э.Мозерын хүндэтгэлийн лекцинд суух боломжтой.

Дотоодын болон гадаадын эрдэмтэн судлаач нарын лекцыг Монголдоо сонсох боломж бүрдэнэ.

Сургалт үнэ төлбөргүй.

Байр, замын зардлыг хурал зохион байгуулагч тал хариуцна (Хөдөө орон нутаг, гадаадаас оролцогчдод хамааралтай)

Хуралд оролцогчдод “International brain research organization (IBRO)” Тархи судлалын олон улсын байгууллагаас сертификат олгоно..

 

 

Хурлын бүртгэлийн тухай мэдээллийг доорх хаягаар харна уу: https://form.jotform.com/81132545216954

Шинээр вэб хуудас нээгдэнэ: http://ibro.org/ibro-aprc-associate-school-on-basic-techniques-in-neuroscience-the-1st-ulaanbaatar-school/