ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ III эрдэм шинжилгээний хурлын зар

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ III эрдэм шинжилгээний хурлын зар

Эхлэх: 11/14/2019
Дуусах: 2019-Nov-14

 
   АШУҮИС-ийн Дархан Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ III эрдэм шинжилгээний хурлаа энэ жил “Өнөөдрийн боловсрол – Маргаашийн багш” сэдвийн хүрээнд зарлаж байна.

СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:
 Анагаах Ухааны боловсрол
 Үр дүнд суурилсан боловсрол, сургалтын хөтөлбөр
 Багшийн хөгжил, заах арга зүй
 Оюутны хөгжил

ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ: Илтгэлийг өгүүлэл хэлбэрээр 2019.10.25-ны өдрийн 17.00 цаг хүртэл bolortuya@mnums.edu.mn хаягаар хүлээн авч, “Дээд боловсрол - Эрин үе” сэтгүүлд хэвлүүлнэ. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхний цахим хаягаар хүргүүлэх болно.

ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. “Дээд боловсрол - Эрин үе” сэтгүүлд материал хүлээн авах журмын дагуу өгүүлэлийг хүлээн авна. /Журмыг хавсаргав/
2. Өгүүлэл нь боловсрол судлалын тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.
3. Илтгэлийг аман эсвэл ханын хэлбэрээр хэлэлцэгдэхийг сургуулийн эрдмийн зөвлөл шийдвэрлэж 2019.10.28-ны өдөр хариу мэдэгдэнэ.

ХЭЗЭЭ, ХААНА: Хурал 2019.11.14-ний өдрийн 09.00 цагт АШУҮИС-ийн Дархан Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн хурлын зааланд эхэлнэ.