"Дархлаа судлал 30 жил" ойн хүрээнд зохион байгуулж буй олон улсын хуралд оролцохыг урьж байна

"Дархлаа судлал 30 жил" ойн хүрээнд зохион байгуулж буй олон улсын хуралд оролцохыг урьж байна

Эхлэх: 10/15/2020
Дуусах: 2020-Oct-16

 

   АШУҮИС-ийн эрдэмтэн багш, эмч сувилагч, ажилтан, албан хаагчид  та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэхийн ялдамд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Дархлаа судлалын салбар үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилж байна.

   Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 10 дугаар сард тэр үеийн Анагаах Ухааны Дээд Сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтын Дархлаа судлалын хичээлийн анхны хөтөлбөр батлагдаж, эмчилгээний төгсөх дамжааны оюутнуудад зааж эхэлсэн түүхтэй. 

   Энэ түүхт үйл явдлын 30 жилийн ойг угтаж АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим 2020 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд “Дархлаа судлалын орчин үеийн ололт, дэвшилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал, эмч эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан 2 багц цагийн сургалтыг зохион байгуулах гэж байна.

   Олон улсын хурал нь халдварын үеийн дархлаа, ялангуяа COVID-19 цар тахлын үеийн дархлааны эмгэг судлалын чиглэлээр олон улсад болон дотоодод хийгдсэн судалгааны үр дүн, дархлаа судлалын шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийг Монголын эмч, эрдэмтэн судлаач нарт танилцуулж, нутагшуулах боломжийг олгох зорилготой. 

   Та бүхнийг “Дархлаа судлалын орчин үеийн ололт, дэвшилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал, эмч эмнэлгийн мэргэжилтэнд  зориулсан сургалт семинарт оролцохыг урьж байна.

 

Таныг хүндэтгэсэн,

Зохион байгуулах хороо

Дархлаа судлалын тэнхим

website: www.rai2020.com

email:rai@mnums.edu.mn