Монгол улсад резиденсийн сургалт нэгдсэн зохион байгуулалтад шилжиж эхэллээ

Монгол улсад резиденсийн сургалт нэгдсэн зохион байгуулалтад шилжиж эхэллээ

Эхлэх: 1//
Дуусах:

 

     Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, ЭМЯ-ны Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв хамтран төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн (резиденсийн) сургалтыг нэгдмэл тогтолцоонд шилжүүлэн ажиллаж эхэллээ.Монгол улсад өнөөгийн байдлаар Мэс засал судлал, Гэмтэл согог судлал, Арьс судлал, Дүрс оношлогоо судлал, Нүүр амны гажиг засал судлал, Нүүр амны согог засал судлал, Хүүхдийн нүүр ам судлал, Шүдний ерөнхий эмчилгээ судлалын резиденсийн сургалтууд нэгдмэл сургалтын хөтөлбөртэй болоод байна.

Нэгдмэл сургалтын хөтөлбөрийн анхны лекцийг АШУ-ны доктор, профессор, Монгол улсын хүний гавьяат эмч  О.Сэргэлэн багш уншиж, ШУГТЭ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч, Монгол улсын хүний гавьяат эмч Ж.Ганбаатар, УХТЭ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Н.Алтанчимэг, Цэргийн төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Бат-Эрдэнэ, АШУҮИС-ийн МДИ-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Т.Баясгалан, АУС-ийн Мэс заслын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор Б.Батсайхан, Мэс заслын тэнхмийн ахлах багш С.Эрдэнэ, МДИ-ийн арга зүйч, мэргэжилтэнүүд оролцлоо.