Азийн анагаах ухааны боловсролын холбооны хурал

Азийн анагаах ухааны боловсролын холбооны хурал

Эхлэх: 6/9/2013
Дуусах: 2013-Jun-12

        Азийн анагаах ухааны боловсролын холбооны 7-р их хурал Улаанбаатар хотноо 2013 оны 6-р сарын 9-12-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Азийн 50 гаруй орны эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиудыг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо нь 2001 онд байгуулагдсан бөгөөд азийн анагаах ухааны боловсролын чанарыг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг харилцан мэдлэг мэдээллээ солилцох боломжийг хангах, анагаах ухааны боловсрол судлал дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль энэ удаагийн хурлыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулах эрхийг авсан ба “Анагаах ухааны боловсролын үнэлгээ: Одоо ба Ирээдүй” сэдвийн хүрээнд 13 орны 300 орчим боловсрол судлаачид, эмч мэргэжилтнүүд анагаахын боловсролын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан мэдлэг туршлагаа солилцох гэж байна.