“Оюутны 7 хоног” өдөрлөг

“Оюутны 7 хоног” өдөрлөг

Эхлэх: 3/10/2014
Дуусах: 2014-Mar-14

      Анагаах Ухааны Сургуулийн захиргаа, АУС-ийн оюутнуудын санаачилсан “Оюутны 7 хоног” өдөрлөг 3-р сарын 10-наас 3-р сарын 14-ний хооронд болж байна. Тус арга хэмжээнд АУС-ийн 1, 2, 3, 5-р дамжааны оюутнууд оролцож байна.

     3-р сарын 10-нд АУС-ийн 5-р дамжааны оюутнууд "Оюутан-Багш" сэдэвт "Оюутны нэг өдөр"-ийг сургуулийн багш нартаа туслах, өөрийгөө нээн хөгжүүлэх, хамт олонч багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан.

     3-р сарын 13-нд Байгууллагын харилцааны соёлыг сайжруулая уриан дор  “Оюутан-Угтагч” өдөрлөгийг үйлчлүүлэгчийн цаг хугацааг хэмнэж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, оюутанд эмнэлгийн зохион байгуулалттай танилцах боломж бүрдүүлэх , тухайн эмнэлгийн ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, сургууль, эмнэлэг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Улсын клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран зохион байгуулж байна.

     Мөн энэ өдөр АУС-ийн 2-р дамжааны оюутнууд ЭМШУИС дээр  “Эмчийн гараа эндээс” цагаан халадны аян зохион байгуулж байна. 

     3-р сарын 14-нд АУС-ийн 1-р дамжааны оюутнууд “Тунгалаг цонхоор гэрэлтсэн хаврын өдрүүд” өдөрлөгийг ЭМШУИС-ийн үйлчлэгч эгч нартаа туслах зорилгоор тус аянг зохион байгуулах гэж байна.

     Цаашдаа ЭМШУИС-ийн захиргаа, багш, оюутан залуустайгаа хамтран нийгэм, ард иргэд рүү чиглэсэн олон олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.