ЭМШУИС-ИЙН БИО-АНАГААХЫН САЛБАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН -56

ЭМШУИС-ИЙН БИО-АНАГААХЫН САЛБАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН -56

Эхлэх: 4/4/2014
Дуусах: 2014-Apr-4

  ЭМШУИС-ийн Эрдмийн чуулган-56 уламжлал ёсоороо 2014.04.11 өдөр зохион байгуулагдах боллоо. Үүнтэй уялдуулан Био-АС-ийн чиглэлээр хийгдэх салбар хуралдаан  “Эрдмийн чуулган-56”  2014.04.04. өдөр зохион байгуулагдана.

  Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

     Иймд  тэнхмүүд багш нар  идэвхтэй  оролцож Хуралд хэлэлцүүлэх болон нийтлэх эрдэм шинжилгээ судалгааны материалын хураангуйг 2014.03.25 дотор Анатомийн тэнхмийн эрхлэгч Профессор С.Энэбиш-д авч ирж өгнө үү!!! Хугацаа хожимдсон тохиолдолд хурлын эмхэтгэлд хэвлэгдэхгүй болохыг анхааруулъя.

 

 Илтгэлийн хураангуй бичих журам

     Хураангуйн эхийг А5 цаасан дээр монгол хэлээр Arial font-оор бичигдсэн үсгийн 10 хэмжээтэй, мөр хоорондын зай single, тал бүрээс 2 см зайтай, 1-2 нүүрэнд багтсан байна.

Хураангуй нь  дараах бүтэцтэй байна.

-Илтгэлийн хураангуйн нэр

- Илтгэгчийн   нэр, хаяг

-Зорилго, зорилт

-Судалгааны хэрэглэгдэхүүн арга

-Үр дүн

-Дүгнэлт

     Илтгэл нь урьд өмнө хэлэлцүүлэгдэж байгаагүй, ёс зүйн хороогоор зөвшөөрөгдсөн байна.

1 нүүр  2.000 төгрөгийн хураамжтай.

 

Био-Анагаахын Сургуулийн Эрдэмтдийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга

Э. Баярмаа  /АУ-ны доктор дэд профессор/