“Хачигт халдварын оношлогоо”, “Аутоиммун эмгэг- Атопын дерматитын оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалт-семинар болно.

“Хачигт халдварын оношлогоо”, “Аутоиммун эмгэг- Атопын дерматитын оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалт-семинар болно.

Эхлэх: 4/18/2014
Дуусах: 2014-Apr-18

    Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэг нь 2010 оноос эхлэн жил бүр нийгэмлэгийн гишүүдийн хурал- сургалт-семинарыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

    Энэ удаа 2014 онд МДБАСН, ЭМЯ-ны дэргэдэх Дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургууль хамтран эмч, судлаач, био-анагаахын чиглэлийн мэргэжилтнүүд, нийгэмлэгийн гишүүдэд зориулан“Хачигт халдварын оношлогоо”, “Аутоиммун эмгэг- Атопын дерматитын оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулах гэж байна.

   Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  зориулсан энэхүү сургалтын зорилго нь шинэ болон шинээр сэргэж буй халдварт өвчин тэр дундаа хүрээлэн буй орчны өөрчлөлтийн улмаас сүүлийн жилүүдэд манай оронд өвчлөл, нас баралтын тохиолдол нэмэгдэж байгаа хачигт халдварын талаарх мэдлэг, уг халдварын үед үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулах чадвар, дадлыг эзэмшүүлэх, Аутоиммун эмгэг-Атопын дерматитын оношлогоо эмчилгээ сургалтаар эдгээр эмгэгийг оношлох лабораторийн шинжилгээний орчин үеийн аргуудтай танилцах, эмнэл зүйн практикт хэрэглэглээний арга зүй, дархлаа эмчилгээний зарчимыг эзэмшүүлэхэд оршино.

Энэхүү сургалт семинар нь 2014 оны IV сарын 18- ны өдөр ЭМШУИС-ийн 139, 140 тоот лекцийн зааланд зохион байгуулагдах бөгөөд тус бүр 2 кредит цагийн энэхүү сургалтанд ЭМШУИС-ийн эрдэмтэн, профессор багш нар лекц, ярилцлагыг удирдан явуулна.

Сургалтанд хамрагдагсадад Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс баталгаажуулсан 2 багц цагийн сертификат олгоно. Сургалтын төлбөр: 35000 төгрөг.

Бүртгэл:Сургалтанд оролцох эмч мэргэжилтнүүдийг 2014 оны IV сарын 8-16-нд ажлын цагаар ЭМШУИС-ийн өргөтгөлийн 440 тоотод бүртгэнэ. (Утас: 89981001, 99190111).

Эдгээр сургалт нь зэрэг явагдах тул МДБАС-ын Нийгэмлэгийн гишүүд аль нэгийг сонгон сургалтанд үнэ төлбөргүй хамрагдана.

Интернетээр бүртгүүлэх хаяг:  cami2014@hsum-ac.mn, web: www.msim.mn     

Бүртгүүлэхдээ: Овог, нэр, нас, хүйс, регистрийн дугаар, ажлын газар, мэргэжил зэргийг бүртгүүлнэ.