"АЛХАМ УРАГШ" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.
Эхлэх: 5/16/2014
Дуусах: 2014-May-20
5 сарын 20 ны өдөр магистрант, докторант нарын дунд проф, гавъяат И.Пүрэвдорж багшийн нэрэмжит "АЛХАМ УРАГШ" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах гэж байна.
Хурлын зорилго:
Магистрант, докторант оюутны бүтээлч санааг дэмжин, ШУ-д оруулах хувь нэмрийг үнэлэх, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Удирдамж:
1. Бүх илтгэлийг илтгэлийн хураангуйд оруулан хэвлэнэ.
2. Шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэгдэх 10 илтгэлийг шалгаруулна.
3. Хураангуйг А5 цаасны 4 нүүрнээс хэтрээгүй, бүх талаас 2 см зайтай, зорилго, зорилт, материал, арга зүй, үр дүн, дүгнэлт хэсгүүдийг багтаасан, фонт Arial, үсгийн хэмжээ 10, гарчгийг Arial, үсгийн хэмжээ 12, bold-оор бичнэ.
4. Мөр хоорондын зай single байна.
5. Илтгэлийн хураангуйд хүснэгт, график оруулахгүй.
6. Илтгэгч, удирдагчийн нэрийг Arial 8-аар баруун буланд гарчгийн дор бичнэ
7. Илтгэлийн хураангуйг файлаар өгөхөөс гадна хэвлэж гаргаж өгнө.
8. Илтгэлийн хугацаа 7 мин.
9. Бүртгэлийн хураамж 10000₮. Илтгэгчид илтгэлийн хураангуй 1 ширхэг үнэгүй.
Хугацаа:
Илтгэлийн хураангуйг 2014 оны 5 сарын 16 ны дотор ЭМШУИС-ын өргөтгөлийн 432 тоот өрөөнд хэвлэмэл болон электрон байдлаар авах юм.
Шалгарсан 10 илтгэлийг утсаар мэдэгдэнэ.
Зохион байгуулагч:
ЭМШУИС, БиоАнагаахын сургууль
ЭМШУИС, Магистр Доктрантурын алба
ЭМШУИС, БАС, Молекул биологи Удамзүйн Тэнхим