“ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД” Улсын анхдугаар зөвлөгөөн 06-р сарын 27-ны өдөр болно.

“ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД” Улсын анхдугаар зөвлөгөөн 06-р сарын 27-ны өдөр болно.

Эхлэх: 6/17/2014
Дуусах: 2014-Jun-27

   “ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД” Улсын анхдугаар зөвлөгөөн 06-р сарын 27-ны өдөр болно.АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын судалгааны төв, ЭМЯ, НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлого, менежментийн тэнхим, Номун эмнэлэгтэй хамтран тус хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд хурлын зорилго нь эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоог дэмжих, тэдний эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэлэг, оновчтой менежментийн талаарх туршлагаа солилцох, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх ярилцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох тул та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.

Хуралд хэлэлцүүлэх илтгэлүүд дараах хүрээнд тодорхойлогдсон байна. Үүнд:

-        Хувийн хэвшлийн эмнэлгийн хүний нөөцийн бодлого, үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээ

-        Хувийн хэвшлийн эмнэлгийн санхүүжилт

-        Хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал

-        Хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үйлчилгээний маркетинг

-        Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл

Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн хураангуйг дараах байдлаар бичнэ. Үүнд:

  1. Илтгэлийн хураангуй үсгийн ARIAL фонтын 12 өндөртэй, мөр хоорондын зай SINGLE, А4 цаасанд, 4 тал хэвийн хэмжээ авч бичих.
  2. Илтгэлийн нэрийг том үсгээр BOLD хэлбэртэй байх ба судлаачдын овог нэр, холбогдох хаяг (цахим шуудангийн хаяг, утасны дугаар, харъяалагдах байгууллага)-ийг тодорхой бичих.
  3. Хураангуйг 300 үгэнд багтаан, Монгол хэл дээр бичиж info@nomun.mn холбоосоор илгээх.
    Хурал:
    Номун эмнэлгийн байранд болох бөгөөд нэмэлт мэдээллийг info@nomun.mn, purevgerel@hsum-ac.mn хаягаар холбогдон авч болно.

    НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын судалгааны төв, ЭМБМ-ийн тэнхим