Нобелийн шагналд нэр дэвшигч, Япон улсын Токушима их сургуулийн Геном Институтийн захирал, Дархлаа судлалын тэнхмийн профессор Юуусуке Такахама (Yousuke Takahama) АШУҮИС-д 9 сарын 18-20ны хооронд зочилж лекц уншина. АШУҮИС-д оруулж буй хувь нэмэрийг үнэлж их сургуулийн Хүндэт профессор цол хүртэх, өөрийн судалгааны ажлын талаар лекц унших, ЭЗБиоА-ийн сургуулийн Бичил амь судлал, дархлаа судлалын тэнхимд зочилж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцана.
2014 оны 9 сарын 19
11.00 Эм зүй Биоанагаахын сургууль, Бичил амь дархлаа судлалын тэнхимтэй хийх уулзалт
13.00 Хүндэт профессор цол олгох ёслол
14.00-15.00 Японд төгсөгчидтэй хийх уулзалт
16.00 Судалгааны ажлын танилцуулга лекц Сэдэв: T cell repertoire formation in the thymus (сэрээ булчирхайд явагдах Т эсийн ялгаран хөгжлийн талаар) 220 тоот өрөөнд болно.