“Хүрэлтогоот 2014” эрдэм шинжилгээний бага хурал болно.

“Хүрэлтогоот 2014” эрдэм шинжилгээний бага хурал болно.

Эхлэх: 9/22/2014
Дуусах: 2014-Oct-17

  Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "Хүрэлтогоот 2014" болно.

   Хүрэлтогоот – 2014 эрдэм шинжилгээний бага хурлын Анагаах Ухааны салбар хуралдаан нь Анагаах Ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэд, судлаачид, эмч, оюутнуудын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, хийсэн ажлаа дүгнэх, бусад судлаачидтай мэдлэг, туршлага солилцох, эрдэм судлалын ажлыг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд судлаач залуус та бүгдийг уламжлал болсон “Хүрэлтогоот-2014” хуралдаа бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Хамрах хүрээ: Анагаах ухааны салбар
Хугацаа: 2014 оны 11 сарын 01-ний өдөр болно.

http://mnums.edu.mn/newsView.php?post=644&lang=mn