АНАГААХЫН УУГАН СУРГУУЛЬ СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР БА ОЛОН УЛСЫН СУВИЛАХУЙН III ХУРАЛ БОЛНО.

АНАГААХЫН УУГАН СУРГУУЛЬ СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР БА ОЛОН УЛСЫН СУВИЛАХУЙН III ХУРАЛ БОЛНО.

Эхлэх: 10/9/2014
Дуусах: 2014-Oct-10

    Ардын эрүүлийг хамгаалах яамны 1929 оны 1-р сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу Төв эмнэлгийн дэргэд 20 сурагчтай, сувилагчийн курс байгуулж, сувилагч бэлтгэж эхэлсэн нь одоогийн Сувилахуйн сургуулийн маань эхлэл тавигдсан юм.

   85 жилийн ойн нь Олон улсын Сувилахуйн III хуралтайдавхцаж байгаа ба бид арвин их амжилттай тэмдэглэхээр дараах ажлуудыг хийж дуусаад байна. Үүнд:

- Сувилахуй, эх барихуйн бакалврын хөтөлбөрийн шинэчлэл

- Багш шавийн уулзалт

- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг

- Спорт заалны засвар

- Оюутаны нийглэг, Багш нарын амрах шинэ өрөөнүүд

- Түүхэн баримтат кино

- Түүхэн зурагт цомог зэргийг хамт олон, оюутнуудын хамтын хүчээр хийж дуусгалаа.

    85 жилийн ойн баярын хуралд Австрали, Англи, Тайланд, Хонгконг, Японзэрэг орнуудын 20 гаруй зочид төлөөлөгчид, 570 гаруй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэнгүүд, 90 гаруй ахмад багш, ажилтан, 100 гаруй хүндэт төгсөгчидболон зочид төлөөлөгчид төрөлх сургуулийнхаа ойн баярыг тэмдэглэхээр сэтгэл догдлон хүлээж байна.

Ойн баяр 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийг дуустал болно.

Хурал болох газар:

  • 2014 оны 10 сарын 09-ний 10:00 цагт   Төрийн ордон
  • 2014 оны 10 сарын 10-ний 10:00 цагт    Blue Sky Tower

Санамж:

 

- Төрийн ордонд ирэхдээ албан хувцастай байх

- Цахим иргэний үнэмлэхтэй ирэх

- Дардас дарсан мандат зүүсэн байх

- Оролцогч бүр урилгаа авч ирэх

Сувилахуйн сургууль, АШУҮИС