МУ-ын гавъяат багш профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Микробиологи Иммунологийн Улcын IV олимпиад болно.

МУ-ын гавъяат багш профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Микробиологи Иммунологийн Улcын IV олимпиад болно.

Эхлэх: 1//10/11/2014
Дуусах: 2014-Oct-11

 МУ-ын гавъяат багш профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Микробиологи Иммунологийн Улcын IV олимпиадыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд  2008 оноос эхлэн 2 жил тутамд зохион байгуулж байна. Энэ удаагийн МУ-ын гавъяат багш  профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улcын IV-ээр олимпиад  Монгол улсад микробиологийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд  2014 оны 10 сарын 11 ний өдөр зохион байгуулагдах гэж байна.

Зохион байгуулагчид:

АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын Сургууль

МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль

ХААИС-ийн Мал Эмнэлэг Биотехнологийн Сургууль

Монголын Дархлаа Бичил амь судлалын нийгэмлэг

АШУҮИС-ийн MISC оюутны клуб.

Хамрах хүрээ:  Анагаах ухаан, биологи, биотехнологи, мал эмнэлэг, удам зүй, хүн  судлалын чиглэлээр сургалт эрхэлдэг монгол улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн  их дээд сургуулийн төгсөлтийн өмнөх өдрийн ангийн оюутнууд сайн дурын үндсэн дээр  олимпиадад оролцоно.

Чиглэл: Ерөнхий микробиологи, Ерөнхий иммунологи

Бүртгэл: 2014 оны 9 сарын 15-аас 2014 оны 10 сарын 3-ны өдөр хүртэл 11:00-16:00  цагийн хооронд дараах сургууль дээр бүртгэнэ.

1. АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын Сургуулийн Бичил амь Дархлаа судлалын тэнхмийн багш А.Оюунбаатар (утас: 99103441)

2. МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, БУ-ны салбарын Биологийн тэнхимийн багш  П.Оюунчимэг (утас: 99171989)

3. ХААИС-ийн Мал Эмнэлэг Биотехнологийн Сургууль, Микробиологи, халдварт  өвчин судлалын тэнхмийн багш Т.Уянгаа (утас: 95952261)

Бүртгэлийн хураамж:

Хувийн тэргүүн шалгаруулах тэмцээн: 5000 ₮

Багийн тэргүүн шалгаруулах тэмцээн: 50000₮

Бүрдүүлэх материал:

Хувийн: Оюутны үнэмлэх (Олимпиадад оролцох өдөр иргэний үнэмлэхтэй ирэх)

Багийн: Багийн мэдүүлэг (Сургууль тус бүрээс 5 хүний бүрэлдхүүнтэй 1-2 баг)

Улcын IV олимпиад зохион байгуулах удирдамж

Зохион байгуулах комисст нэг багш төлөөлөл болгон оролцуулна.

Багууд дараах чиглэлээр бэлтгэнэ:

1. Багын танилцуулга (3 мин)

2. Асуулт хариулт, бодлого

Хугацаа:  Олимпиад  2014 оны 10 сарын 11 ний өдрийн 09 цагт АШУҮИС-ийн 111 тоот  зааланд болно.

Байр: Олимпиадыг багийн тэргүүн гурав, хувийн тэргүүн арван байр эзлүүлж дүгнэнэ.

Шагнал:  Хувийн тэргүүн шалгаруулах тэмцээн

1-р байр: 1 оюутан, өргөмжлөл 200000 ₮, АШУҮИС, МУИС, ХААИС-ийн магистрантурын  элсэлтийн мэргэжлийн шалгалтнаас чөлөөлөх эрх, Монголын оюутны холбооны  манлайлагч оюутан өргөмжлөл

2-р байр: 2 оюутан, өргөмжөл, 100000₮

3-р байр: 2 оюутан, өргөмжлөл, 50000₮

Тусгай байр: 5 оюутан, ивээн тэтгэчдийн шагнал

Багийн тэргүүн шалгаруулах тэмцээн

1-р байр: 1 баг, өргөмжлөл, 250000₮, ивээн тэтгэгчийн шагнал

2-р байр: 1 баг, өргөмжөл, 150000₮, ивээн тэтгэгчийн шагнал

3-р байр: 1 баг, өргөмжөл, 100000₮, ивээн тэтгэгчийн шагнал

Холбоо барих:

Утас: 99103441, 99104441

И-мэйл: azjargal@mnums.edu.mn

Веб: www.msim.mn

Танд амжилт хүсье!