АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар шинээр ажилд орсон багш нарыг хүлээн авч уулзан их сургуулийнхаа алсын хараа, хөгжлийн бодлого, багшийн үнэ цэнэ, сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, эмнэл зүйн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаарх томоохон ололт амжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, мөн эв эеийг эрхэмлэн, эрдэм мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж, идэвх санаачилга, эрч хүчтэй үр дүн гаргаж ажиллахыг хүслээ. 

Монгол улсад орчин цагийн эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн салбарын олон улсын үзэсгэлэн “Mongolia Health Technology Expo-2023” Мишээл экспод 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Ричард Буанган, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарт их сургуулийнхаа үйл ажилллагааг танилцуулж,  цаашид хамтран ажиллах санал солилцлоо.