АШУҮИС-ийн ЭЗБАС-ын салбар хуралдаан "Эрдмийн чуулган 58"

АШУҮИС-ийн ЭЗБАС-ын салбар хуралдаан "Эрдмийн чуулган 58"

Үүсгэсэн огноо: 2016-04-12

 

        АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган 58” Эм Зүй Био-Анагаахын салбар хуралдааныг 2016 оны 04-р сарын 01-ны өдөр ЭЗБАС-ын Физиологийн тэнхим, Эм судлалын тэнхим, Эм зүйн салбарын эрдэмтэн багш нар амжилттай зохион байгууллаа. Эм Зүй Био-Анагаахын салбар хуралдааныг нээн ЭЗБАС-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Ц. Түвшинжаргал эрдэмтэн багш судлаачиддаа эрдмийн баярын мэнд хүргэж, 2015-2016 оны хичээлийн жилд хийгдэж буй эрдмийн ажлынхаа үр дүнг нэгтгэн танилцууллаа. Зочин профессороор БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж. Гүррагчаа “Орчин үеийн сансар судлал” сэдвээр, ХШУ-ны доктор, профессор, академич Ж. Тэмүүжин “Эрдэм шинжилгээний сэтгүүл, өгүүлэл, судлаачийн олон улсын үнэлэмж” сэдвээр илтгэлүүдийг сонордуулсан нь багш, судлаачид, оюутнуудын оюуны мэлмийг мялаасан юм.  Энэ удаагийн чуулган нь эм зүй био-анагаахын  шинжлэх ухаан  болон бусад салбаруудыг багтаасан өргөн цар хүрээтэй,  судлаачдын ёс зүйг чухалчилсан хуралдаан боллоо. Мөн технологийн дэвшлийг харуулан “QR code”-ийг ашиглан мэдээллийг хурдтай түгээсэн нь АШУҮИС-д анхдагч болсон бөгөөд хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж чадсан чуулган болж өнгөрлөө.  Тус хуралдаанд нийт 297 судлаачдийн 94 бүтээлүүд хэлэлцэгдсэнээс аман илтгэлиййн төрлөөр “Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ‘Assisted Hatching’ технологи ашигласан үр дүн” сэдвээр АУ-ны доктор Э.Одхүү, “Trichomonasvaginalis-аар өдөөгдсөн шигүү мөхлөгт эсийн идэвхжилд дохио дамжуулах молекулуудын үүрэг” сэдвээр АУ-ны магистр Н. Гиймаа улмаар ханын илтгэлийн төрлөөр “Чулуун тосны гель эмийн технологи, чанарын үзүүлэлтийг судалсан нь” сэдэвээр П. Мөнхзул, “Хүүхдэд тохиолдох атопийн дерматитын эмгэг жамд interleukin-31-ийн нөлөө” сэдэвээр Б.Лхамдарь нар тус тус шалгарлаа. Энэхүү АШУҮИС-ийн ЭЗБАС-ын салбар  хуралдаан “Эрдмийн чуулган 58”-д бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт эрдэмтэн багш нартаа ирэх жилийн эрдмийн чуулгандаа амжилт бүтээлээр арвин уулзацгаахын ерөөлийг дэвшүүлье.  

 

 

 

 

 

 

 

 

ЭЗБАС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл