“Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-т зориулсан Олон улсын ON-LINE Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

“Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-т зориулсан Олон улсын ON-LINE Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Үүсгэсэн огноо: 2016-04-15

 

          АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны Сургууль нь Украйн улсын Байгал-Экологийн Үндэсний Их сургууль, ОХУ-ын Чита хотын Байгалын Чанадын Их Сургуультай хамтран Аутизмыг таниулах Дэлхийн өдөр-04 сарын 04-нд “Аутизмтай бага насны хүүхэд ба тэдний гэр бүлийн нийгэмшхүйн асуудал” сэдвээр эмч нарын ОУ-ын эрдэм шинжилгээний ON-LINE хурлыг зохион явууллаа.

Тус ОУ-ын  ON-LINE  ЭШ-ний хуралд :

-       Украйн улсын Байгал-Экологийн Үндэсний Их сургууль

-       Монгол улсын АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны Сургууль 

-       Беларус улсын Полесскийн Улсын Их Сургууль

-    ОХУ-ын Чита хотын Байгалын Чанадын Их Сургуулиууд холбогдсон ба Дархан-Уул аймгийн НЭ-ийн Хүүхдийн тасгийн, Өрхийн ЭМТөв, ЕБС,  цэцэрлэгүүдийн эмч нар оролцлоо.

Хурлыг Украйн улсын Байгал-Экологийн Үндэсний Их сургуулийн захирал Мошиньский В.С. (Ph.D)  нээж аутизмтай хүүхдүүдийн тулгамдсан асуудалд судалгаа шинжилгээ хийх, практикийн туршлага солилцох зэрэг хурлын зорилгыг тодорхойлсон. Тус хуралд:

-       Аутизмтай бага насны хүүхэдтэй харьцах орчин үеийн чиг хандлага, эцэг эх хүүхдийн харьцааны онцлог (Украйн)

-       Аутизмтай бага насны хүүхдийн сэргээн засах эмчилгээ, «Реамед-Полярис» аппарат (ОХУ)

-        Аутизмтай бага насны хүүхдийг өөртөө үйлчлэх чадварт сургах (ОХУ)

-       Аутизмтай бага насны хүүхдийг биеийн тамир болон нохойг сургах  аргаар эмчлэх (ОХУ)

 

         АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны Сургуулийн багш П.Дуламжав “Монгол дахь аутизмтай бага насны хүүхдийн өнөөгийн байдал, цаашдын арга зам” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлыг АУ-ны  тэнхимийн багш П.Дуламжав, Ж.Номин-Эрдэнэ, Био-Анагаахын тэнхимийн багш Б.Мэндхүү (Ph.D), IT инженер Ц.Давхай, М.Бат-Амгалан нар амжилттайгаар зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг хааж тус сургуулийн захирал Д.Зоригтбаатар эмнэлэг, сургуулийн хамтын үйл ажиллагааны нэгэн илрэл нь энэхүү эмч нарын ОУ-ын  ON-LINE  ЭШ-ний хурал болж байна гэж онцлон дүгнэсэн.

 

 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл