“АНАГААХ УХААН, НИЙГЭМ, СУРГАН-СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛУУД” сэдэвт ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИНТЕРНЕТ ХУРЛЫН ТОВХИМОЛ ГАРЛАА

“АНАГААХ УХААН, НИЙГЭМ, СУРГАН-СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛУУД” сэдэвт ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИНТЕРНЕТ ХУРЛЫН ТОВХИМОЛ ГАРЛАА

Үүсгэсэн огноо: 2016-04-15

 

          ОХУ-ын Чита хотын Байгалын Чанадын Их Сургуулиаас 2016 оны 02.29-03.05.хооронд зохион явуулсан Олон улсын Интернет эрдэм шинжилгээний VII хуралд АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны Сургуулийн багш нар идэвхитэй оролцож, нийт багш нарын 75% нь бүтээлээ хэвлүүллээ.

         Энэхүү Интернет хуралд ОХУ, Монгол, Беларусь, Хятад, Кипр, Узбекистан, Украйн, Болгар, Тайланд улсын судлаачдын бүтээлүүд хэвлэгдсэн байна.  

         Интернет хурлын зохион байгуулах комиссын даргаар ОХУ-ын Чита хотын Байгалын Чанадын Их Сургуулийн ректор Иванов С.А. (Ph.D), “Эрдэм-шинжилгээ, судалгааны Төв”-ийн захирал Кохан С.Т. (Ph.D), АШУҮИС-ийн ректор Г.Батбаатар (Ph.D), комиссын гишүүнээр  АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны Сургуулийн  багш П.Дуламжав (Кл.пр.) нар ажилласан байна.

         Хурлын товхимолд өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, сурган-сэтгэлзүйн асуудлууд, эрүүл амьдралын хэв маяг, тэдний нийгмийн дасан зохицол, ирээдүйн мэргэжилдээ бэлтгэгдсэн байдал, анагаах, сурган сэтгэлзүйн онол-практикийн чухал асуудлуудыг хөндсөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээлүүд тавигдсан. Хуралд оролцсон судлаачидад бүтээлийн эмхэтгэл, сертификат нь е-шуудангаар хүргэгдсэн болно.

 

 

 

 

 

 

 

 

 

Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, АШУҮИС

Other news