Оюутны Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Оюутны Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Үүсгэсэн огноо: 2016-04-15

 

          АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны Сургууль нь Беларусийн Полесскийн Улсын  Их сургууль, ОХУ-ын Чита хотын Байгалын Чанадын Их Сургуультай хамтран Дэлхийн эрүүл мэндийн өдөр- 4 сарын 01-нд “Оюутнуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудал”сэдвээр оюутны ОУ-ын  эрдэм шинжилгээний ON-LINE хурлыг зохион явууллаа.

Оюутны ОУ-ын  ON-LINE  ЭШ-ний хуралд :

-       Полесскийн Улсын Их Сургууль (Беларусь)

-       Стара Загора хотын Тракийскийн Улсын Их сургууль (Болгар Улс)

-       Чита хотын Байгалын Чанадын Их Сургууль (ОХУ)

-       АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны Сургууль (Монгол)

-       Байгал-Экологийн Үндэсний Их сургууль (Украйн) холбогдон оролцлоо.

        Хурлыг ОХУ-ын Чита хотын Байгалын Чанадын Их Сургуулийн захирал Иванов С.А. (Ph.D)  нээж оролцогсдод болон Беларусийн Полесскийн Улсын Их Сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж үг хэллээ.

       АШУҮИС-ийн Дархан Анагаах Ухааны Сургуулийн Эх барихуйн 4-р дамжааны оюутан Э.Оюунцэцэг, Б.Сэрчинсүрэн, Т.Бумжаргал, Э.Уранбайгаль нар “Монгол оюутнуудын эрүүл мэндийн байдал, нийгэм сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд”сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

      Оюутны ОУ-ын  ON-LINE ЭШ-ний хуралд тус сургуулийн Анагаах ухааны суурь боловсролын (Premedical course) 2-р дамжаа, эх барихуй, сувилахуй, уламжлалт эмчилгээ, эм найруулагч, лабораторийн ангийн нийт 100 гаруй оюутнууд оролцлоо.

 

 

      Оюутнууд өөрсдийнхөө өмнө тулгарч байгаа асуудлыг бусад орны оюутнуудтай хамтарч хэлэлцсэн нөхөрсөг уур амьсгалтай, шинэлэг хэлбэрийн ЭШ-ний хурал боллоо. Тус хурлыг зохион  байгуулсан АУ-ны  тэнхмийн багш П.Дуламжав, Био-Анагаахын тэнхмийн багш Б.Мэндхүү (Ph.D) нарт оюутнууд талархалаа илэрхийлж,  хурлын орон зай, цаг хугацаа, техник технологи, эдийн засгийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл