Эмнэлзүйн харилцааны ур чадварыг шинэ шатанд гаргана

Эмнэлзүйн харилцааны ур чадварыг шинэ шатанд гаргана

Үүсгэсэн огноо: 2016-12-19

 

             СБЗГ-ын Багшийн хөгжлийн төв, ЭЗБАС-ийн Харилцааны ур чадварын тэнхим хамтран зохион байгуулсан гурван өдрийн сургалт-семинараар иргэн бүрийн сэтгэлд хүрсэн эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн багш нараас бүрдсэн баг хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө боловсруулан, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцүүллээ.

            Гурван өдөр үргэлжилсэн сургалт-семинарт АУС, ЭЗБАС, МОАУС, НЭМС, НАСС, Сувилахуйн сургуулийн багш нарын төлөөлөл оролцож, мэргэн санаагаа хуваалцан, олон асуудлыг хөндөж  “Эмнэлзүйн харилцааны ур чадварыг” хөгжүүлэхээр дараах чиглэлээр 4 баг болон ажилласан. Үүнд:  1. Эмнэлзүйн харилцааны ур чадварын хичээл заах багшийг сонгох, бэлтгэх, сургах  2. Эмнэлзүйн харилцааны ур чадварын хичээлийн цөм хөтөлбөрийг боловсруулах 3. ЭЗХУЧ-ын талаар олон талт сурталчилгаа хийх бодлого боловсруулах 4.  ЭЗХУЧ-ын хичээлийг нийгмийн хэрэгцээ шаардлаганд нийцүүлэн зохион байгуулахын тулд орчин, санхүү, төсөв бүрдүүлэх  

 

 

          Тус семинарт АШУҮИС-ийн Боловсрол эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул оролцон хэлсэн үгэндээ “...ЭМЯ –ны захиалга, нийгмийн хэрэгцээ, шаардлагаар эмнэлзүйн харилцааны ур чадварыг шинэ шатанд гаргахад СБЗГ-ын Багшийн хөгжлийн төв, ЭЗБАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн хамтран зохион байгуулж буй сургалт семинараар хэлэлцүүлж буй олон асуудлыг шийдвэрлэхэд АШУҮИС-ийн удирдлагын баг дэмжин ажиллахаа илэрхийлээд” сэтгэл нийлж баг болон ажиллаж буй багш нарт амжилт хүсэж үнэмлэх гардууллаа. 

         “Олны хүч оломгүй далай”, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...” хэмээн үлдээсэн ахмадын сургаалийг үндэс болгож, хүн бүрийн туршлага, мэргэн санааг олж гаргах, богино хугацаанд, үр дүнтэй хэрхэн ажиллах талаар “workshop” –ын сургалтын онол, арга зүйгээр туршлагажсан Анагаах ухааны доктор Д.Бямбасүрэн багшид багийнхан талархал илэрхийллээ. Цаашид ЭЗБАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийг түшиглэн үе шаттай олон ажлыг зохион байгуулахаар сэтгэл өөдрөг сургалт семинар өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

Багшийн хөгжлийн төв, СБЗГ

Харилцааны ур чадварын тэнхим, ЭЗБАС

Бусад мэдээ, мэдээлэл