Хамтдаа суралцахуйн үнэ цэнэ

Хамтдаа суралцахуйн үнэ цэнэ

Үүсгэсэн огноо: 2016-12-28

 

 

         СБЗГ-ын Багшийн хөгжлийн төвөөс уламжлал болгон 14 дэх удаагаа зохион байгуулсан “Амьдралд суурилж суралцахуй” сургалтын хоёр дахь удаагийн төгсөлт 2016 оны 12-р сарын 26 –ны өдөр боллоо. Төгсөлтийн үйл ажиллагаанд Монгол улсын гавьяат багш  И.Пүрэвдорж, СБЗГ-ын дарга, дэд профессор Б.Оюунгоо нар оролцож нийт төгсөгчдөд баяр хүргэж, тутор болсныг гэрчлэх үнэмлэх гардууллаа.

         Дэлхийн олон улс орны анагаахын боловсрол судлаачид санал нэгтэйгээр сургалтад фацилитатор, тутор, ментор гэсэн үгийг оруулж, түүний мөн чанар, тавигдах шаардлага, түүнд хэрхэн хүрэх, арга замыг боловсруулсаар байна. Оюутныг дэмжих, туслах, чиглүүлэх, үлгэр дууриалал үзүүлэх багш нар нь тутор бэлтгэх сургалтыг дүүргэснээр Багшийн хөгжлийн төвөөс 2017 онд зохион байгуулах Менторын сургалтанд суралцах эрх нь нээгдэж байгаа болно.

       Их, дээд сургуулийн багш нар нь өргөн цар хүрээтэй мэдлэгтэй байхаас гадна дуулж, бүжиглэх, шүлэг унших,”ном хаялцах”, түүхийн он цагийг судалж, өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлд хэрхэн тусгах талаар үнэтэй санал, туршлагаа хуваалцсан И.Пүрэвдорж багшийн оюун ухаанд биширч байлаа.

         “Амьдралд суурилж суралцахуй” сургалтыг АУС-иас: Х.Алтайсайхан, профессор, Д.Зулгэрэл, профессор, З.Гэрэлмаа, дэд профессор, Х.Солонго, доктор, Д.Удвал, магистр, МАУОУС-иас: З.Болортулга, доктор  ЭЗБАС-иас: М.Цэрэнбат, доктор, Д.Эрдэнэцогт, доктор, Н.Батчимэг, доктор,  Л.Саямаа,доктор,  Т.Хонгорзул, доктор, Э.Отгонцэцэг, магистр, Ц.Өрнөхбаяр НЭМС-иас Д.Ням-Осор,магистр,  НАСС-иас А.Сувданчимэг, магистр СБЗГ-аас: Т.Сумьяасүрэн,магистр,  Багшийн хөгжлийн төв, И.Энхтуул, Оюутны алба, Б.Билгүүн Мультимедиа студи,  АУТН-аас: Д.Даваамандах, З.Баярцэнгэл, магистр нар дүүргэлээ.

        Тус сургалтад олон чиглэлийн мэргэжлийн багш нар хамрагдсанаар туршлагаа хуваалцах, сурсан, хэрэгжүүлсэн зүйлээ ярилцсанаар шинэ санаа авах, бусдаас суралцаж буй нь багаараа, хамтдаа суралцсаны үр дүн гэж үзлээ. Хэдийгээр 2.5 сар үргэлжилсэн сургалт өндөрлөж байгаа ч хамтдаа хийх олон ажлыг төлөвлөж хийхээр ангийн даргаар томилогдсон  Д.Удвал багшийн танилцуулгыг хамт олон нь дэмжиж шинэ оноо улам ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэйгээр угтаж байна. Тус сургалтын тутороор  ЭЗБАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, профессор С.Наранчимэг, фацилитатороор АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Д.Бямбасүрэн,  ЭЗБАС-ийн Харилцааны ур чадварын тэнхмийн багш С.Нармандах нар ажиллалаа.

 

 

 

 

Багшийн хөгжлийн төв, СБЗГ

Харилцааны ур чадварын тэнхим, ЭЗБАС 

Other news