Тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргахад “Чанарын судалгаанд” суралцах хэрэгцээ бий болжээ

Тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргахад “Чанарын судалгаанд” суралцах хэрэгцээ бий болжээ

Үүсгэсэн огноо: 2017-05-04

 

      АШУҮИС-ийн СБЗГ-ын санаачлагаар “Хичээлийн судалгаа”, “Чанарын судалгааг” анагаахын боловсрол судлал, харилцааны ур чадварын сургалтанд хэрэглэх зорилготойгоор баг бүрдүүлэхээр “Чанарын судалгаа”сэдэвт сургалт-семинарыг 2017 оны 5-р сарын 3 ны өдөр АУТНС-ийн 505 өрөөнд зохион байгууллаа. Сургалтыг Япон улсын Нагояагийн Их Сургуулийн профессор TakashiOtani удирдан явуулав. Takashi Otani нь Япон улсын Анагаахын олон сургуулиудад “Чанарын судалгааны” чиглэлээр зочин профессороор ажилладаг мэргэжсэн судлаач юм.  

     Хүний үзэл бодол, сэтгэл ханамж, зан үйл, тусламжийн чанарыг судлахад өргөнөөр ашигладаг ганцаарчилсан, бүлгийн ярилцлагын, ажиглалтын аргыг хэрэглэх арга зүй, боловсруулалтын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг өгч, жижиг бүлгээр ажиллуулан дадлага хийлгүүлсэн нь багш бүрийн сэтгэлд хүрсэн, өгөөжтэй сургалт боллоо. Сургалтыг үр дүнтэй болгоход туршлага, мэдлэгээ хуваалцсан НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхмийн эрхлэгч Д. Даваалхам, Эпидемиологи Биостатистикийн тэнхмийн багш Ц.Энх-Оюун нартаа  баярлалаа.

    Тус сургалтанд АУС-иас: Д.Зулгэрэл, Б.Солонго, Б.Болорчимэг, П.Төгсжаргал,    ЭЗБАС-иас: С.Наранчимэг, С.Нармандах, Д.Отгонцэцэг,  Д.Болормаа, Б.Болор, Б.Чинтогтох, Б.Бодьцэцэг, Ш.Үүртуяа, Д.Оюунгэрэл, М.Бүрнээ НЭМС-иас: Д.Даваалхам, Ц.Энх-Оюун, Б.Билэгт, Ш.Шатар, Л.Баярмагнай,    НАСС-иас Н.Цэнгэлсайхан, А.Сувданчимэг, Сувилахуйн сургуулиас: Д.Солонго, Я.Энхжаргал, Дархан-Уул аймаг дахь АУС-иас:С.Цэеэрэгзэн, Оюутны албанаас: Б.Наранбат, Багшийн хөгжлийн төвөөс: Т.Сумьяасүрэн, М.Үзмээ нар оролцлоо.

 

 

 

Багшийн хөгжлийн төв, СБЗГ 

Бусад мэдээ, мэдээлэл