“Цахиур тодорхойлох нил улаан туяаны спектрометрийн шинжилгээний арга” сургалт зохион байгууллагдлаа

“Цахиур тодорхойлох нил улаан туяаны спектрометрийн шинжилгээний арга” сургалт зохион байгууллагдлаа

Үүсгэсэн огноо: 2017-05-10

 

 

      2017 оны 4 сарын 24-28-ны өдрүүдэд НЭМС дээр “Тоосонд цахиур тодорхойлох нил улаан туяаны спектрометрийн арга” сургалт амжилттай зохион байгууллагдав. ХБНГУ-ын Бохумын Их Сургуулийн харьяа Хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторийн мэргэжилтнүүд сургалтанд уригдан ирж НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лабораторийн мэргэжилтнүүд, Орчны эрүүл мэндийн тэнхмийн багш нарт зориулсан сургалтыг хийлээ.

 

     Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатор нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгээр ажлын байр, орчны агаар дахь тоосонд цахиур тодорхойлох шинжилгээг 2017 оноос Монгол улсад анх удаа нэвтрүүлж байгаа билээ. Сургалтын зорилго нь Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийн мэргэжилтнүүдийг цахиурын шинжилгээний аргад сургах, шинжилгээний үр дүнгийн баталгаат байдлыг хангах “Ур чадварын сорилтын хөтөлбөр”-ийг бий болгоход оршиж байв.

 

Сургалтыг зохион байгуулахад Герман улсын Физик Техникийн хүрээлэнгээс санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүллээ.

 

 

 

 

Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лабатори, НЭМС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл