21 аймагт ажлын байрны сургалт хийж дууслаа

21 аймагт ажлын байрны сургалт хийж дууслаа

Үүсгэсэн огноо: 2017-05-10

 

      АШУҮИС-ийн АУС-ийн мэсзаслын тэнхимийн профессорын баг 2016 оны 10-р сарын 19-ний өдөр бүх аймгуудын нэгдсэн эмнэлгийн мэсзасал, мэдээгүйжүүлгийн багуудтай хамтран ажиллах, ажлын байрны сургалт хийхээр  Хөвсгөл аймгаас гараагаа эхэлсэн билээ.  Монгол Улсынхаа нутаг дэвсгэр, аймгуудыг хойд, зүүн, говийн, баруун бүс болгон тойрсон ажлаа амжилттай өндөрлөлөө. Аймгуудын нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн багийнхантайгаа хүүхэд, насанд хүрэгчдэд мэсзаслын эмчилгээ хийх явцдаа хагалгааны техник, арга барилын талаар ярилцан цаашид тухайн эмгэгүүдийн үед нэгдсэн нэг удирдамжаар тусламж үзүүлэх зорилго тавьж ажиллаа.   АНУ-ын Харвордийн Их сургуулийн судлаач Laura Goodman хүүхдийн мэсзаслын тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд  олон улсын PediPIPES үнэлгээ , АШУҮИС-ийн багш нар  аймгийн нэгдсэн эмнэлгийн мэсзасал, мэдээгүйжүүлгийн албаны SWOT үнэлгээг тус тус хийлээ. 

     Сургалтын ажлаар нийт 100 гаруй өвчтөнд мэсзасал хийж,  яаралтай тусламж шаардлагатай болон тээвэрлэх боломжгүй 8 хүнд өвчтөнд  3-р шатлалын тусламж үзүүллээ. 

     Орон нутагт ажиллаж буй мэргэжлийн хамт олон ажлын байрны сургалтын ач холбогдлыг санал нэгтэйгээр өндөр үнэлж, цаашид АШУҮИС энэхүү сургалтыг тасралтгүй, эрчимжүүлсэн  хөтөлбөрөөр үргэлжлүүлээсэй хэмээн хүсч байлаа. Онол, дадлагын сургалт нь нэг дор, ижил түвшинд, олон хүнийг хамарч байгаа нь  хамгийн үр дүнтэй сургалт болж буйг үнэлж байлаа.

    Ажлын байрны сургалтыг хийхдээ    мэсзасал, хүүхдийн болон дурангийн мэсзасал, мэдээгүйжүүлгийн  тусламжийн үнэлгээг бодитой гаргаж чадсан нь сургуулийнхаа ойг  угтсан томоохон ажлын нэг боллоо.

Other news