ДЭМБ –ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ноён Soe-Nyunt-U “Sub-national health system strengthening and mobile health” сэдэвт уулзалт хийв

ДЭМБ –ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ноён Soe-Nyunt-U “Sub-national health system strengthening and mobile health” сэдэвт уулзалт хийв

Үүсгэсэн огноо: 2017-05-16

 

 

    2017 оны 5 сарын 11-ны өдөр АШУҮИС-ийн удирдлагын баг болон НЭМС –ийн багш нарын төлөөлөлтэй ДЭМБ –ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ноён Soe-Nyunt-U  “Sub-national health system strengthening and mobile health” гэсэн чиглэлээр уулзалт хийлээ.

 

     ДЭМБ –ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ноён Soe-Nyunt-U  нь 2011 оноос  Монгол улсын ЭМ салбарт ажиллаж тус салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр техник туслалцааны болон бодлогын олон үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.

    АШУҮИС нь ДЭМБ-тай сургалт, судалгааны чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, үр дүнтэй хамтран ажиллаж буйг АШУҮИС –ийн захирал, профессор Г.Батбаатар дурьдан Ноён Soe-Nyunt-U –д “Эрдэнийн Очир” медал гардуулан талархал илэрхийлэв.

   2017 онд ДЭМБ –иас “БЗДХ-ийн эрсдэл, түүнийг бууруулах интервенц”, “Улаанбурхан өвчний дэгдэлтийн үеийн эрсдэлийн менежмент, олон нийтийн харилцаа холбоо”, “Хавдарын үндэсний кохорт судалгаа”, “Залуучуудын архины хэрэглээ болон эрсдэл” зэрэг нийт 7 төслийг хамтран хэрэгжүүлэхээр НЭМС –тай гэрээ байгуулан ажиллаж байна. 

 

 

 

 

 

 

 

НЭМС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл