Япон улсын Тохо-ийн их сургуулийн Эм судлалын тэнхимийн профессор Ацуши Сугияама АШУҮИС-ийн “Зочин профессор” боллоо

Япон улсын Тохо-ийн их сургуулийн Эм судлалын тэнхимийн профессор Ацуши Сугияама АШУҮИС-ийн “Зочин профессор” боллоо

Үүсгэсэн огноо: 2017-05-16

 

         Япон улсын Тохо-ийн их сургууль нь ЭЗБАС-Эм судлалын тэнхимтэй олон жилийн үр бүтээлтэй хамтын ажиллагаатай байсаар ирсэн билээ. Тус сургуулийн багш, профессоруудын баг жил бүр уламжлал болон манай сургуульд айлчилж сургалт семинар зохион байгуулахаас гадна эмч нар, магистрант докторантуудыг хамруулж, Эм судлалын тэнхмийн багш нарыг Тохо-ийн их сургуульд мэргэжил дээшлүүлэх боломжоор хангасан билээ. 

      Проф.Ацуши Сугияамад түүний сүүлийн жилүүдэд манай сургуульд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж сургуулийн “Зочин профессор” цолыг захирал, Проф.Г.Батбаатар уулзалтын өдөр  гардууллаа. Тус арга хэмжээнд ЭЗБАС-ийн захирал Ц.Түвшинжаргал, Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч Л.Ажнай, Эм судлалын тэнхмийн багш нар оролцон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

     Энэ удаа профессор Ацуши Сугияама АУС-ийн оюутнуудад Кальцийн суваг хориглогч эмүүдийн онцлогийн талаарх сонирхолтой лекц уншлаа. 

 

 

 

 

 

 

Эм судлалын тэнхим, АШУҮИС

Other news