НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Үүсгэсэн огноо: 2017-05-16

 

 

 

 

 

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт Мэдээлэл зүйн сувилагч сонгон шалгаруулж ажилд авна.

Тавигдах шаардлага:

- Сувилагч мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан

- Сувилахуйн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэшлийн зэрэгтэй

- Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй анхан шатны маягтыг хөтлөх  мэдлэгтэй

- Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвар, дадлага туршлагатай

-  Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй

-  Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах сонирхолтой 

- Ёс зүй, харилцаа, хандлагын зөрчил гаргаж байгаагүй

- Бичгийн харилцааны ур чадвартай

- Тогтвор суурьшилтай ажиллах

Дээрх шаардлагыг хангасан дараах мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:

Сувилагч: Сувилахуйн магистраас дээш боловсролтой бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх материал:

1. Төрийн албан хаагчийн анкет

2. Өргөдөл

3. Иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4. Дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, Англи эсвэл Солонгос хэлний  сургалтын гэрчилгээ,  мэргэшлийн зэргийг нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

5. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг

            Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй сувилагчийн материалыг Сувилахуйн сургуулийн 213  тоот өрөөнд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг  99198670 дугаарын утсаар лавлана уу.

 

АШУҮИС-ийн Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг

 

Other news