ЭМГЭГ СУДЛАЛ, ШҮҮХ ЭМНЭЛГИЙН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН IX БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭМГЭГ СУДЛАЛ, ШҮҮХ ЭМНЭЛГИЙН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН IX БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2017-06-20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Жил бүр уламжлал болон зохиогдсоор ирсэн “Монгол-Германы хамтарсан эмгэг судлал, шүүх эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээний хурал” энэ жил улам өргөжин, 2017 оны 5 сарын 19, 20-нд “Эмгэг судлал, шүүх эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээний олон улсын IX бага хурал” нэртэйгээр АШУҮИС-ийн 111 тоот танхимд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг АШУҮИС-ийн захирал Академич, АУ-ы доктор, профессор Г.Батбаатар, Монголд суугаа ХБНГ улсын Элчин Сайдын Яамны нарийн бичгийн дарга Cristian Glass, ХБНГ улсын Dueren эмнэлгийн Эмгэг судлаач, профессор Peter Roettger, ШШҮХ-ийн дэд захирал, цагдаагийн хурандаа Т.Гантулга нар нээж үг хэлсэн болно. Тус хуралд Япон улсын Dokkyo Анагаах Ухааны Их Сургуулийн Эмгэг судлаач, доктор Hajime Kuroda, ХБНГ улсын эмгэг судлаач, профессор Joachim Alfer, Монгол улсын гавьяат багш, АУ-ы доктор, профессор Л.Галцог, ХЗУ-ы доктор, профессор Ж.Бямбаа нар уригдан эмч, судлаач, багш нарт хүндэтгэлийн лекц уншив. Хуралдааны үеэр ХБНГ улсын эмгэг судлаач, профессор Joachim Alfer АШУҮИС-ийн “Зочин профессор” болсон нь хоёр орны эмгэг судлаачдын хамтын ажиллагаанд тэмдэглүүштэй бөгөөд энэхүү хурлын онцлох үйл явдал боллоо. 

     Энэ удаагийн сургалт, эрдэм шинжилгээний хуралд хот, хөдөөгийн 150 гаруй оролцогчид (шүүхийн шинжээч, эмгэг судлаач эмч нар болон резидент, магистрант, докторантууд) оролцож, нийт 40 илтгэл оролцсоноос 15 илтгэл хэлэлцүүлэгдэн, тэргүүн байранд Х.Болорчимэг илтгэгчтэй “Эс судлалын шинжилгээний чанарын гадаад хяналтын асуудалд”, дэд байранд Б.Ариунзаяа илтгэгчтэй “Элэгний архаг үрэвсэл, циррозын үед элэгний фиброзын зэргийг хатгалтын бус сийвэнгийн биомаркерийн аргаар харьцуулан судалсан дүнгээс”, гутгаар байранд Б.Ариунжаргал илтгэгчтэй “Улаанбаатар хотын хүн амын дундах амиа егүүтгэх тохиолдлын судалгаа” сэдэвт судалгааны ажлууд шалгарлаа. Хурлын шүүгчээр АУ-ы доктор, дэд профессор Б.Сувдаа, АУ-ы доктор, дэд профессор М.Мөнхзол, ХЗУ-ы доктор, профессор Б.Амарбаясгалан нар уригдан ажиллалаа. Тус хуралдааныг зохион байгуулахад хамтран ажилласан ХБНГУ-ын Institut für PATHOLOGIE RAVENSBURG, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл Мэндийн Хөгжлийн төв, Эмгэг Судлалын Үндэсний төв, Монголын эмгэг эд-эс судлалын нийгэмлэг, “INNOVATION” сэтгүүлийн хамт олон болон шүүгч нартаа талархал илэрхийлье.

 

 

 

 

Эмгэг Бүтэц, Үйл судлалын тэнхим, ЭЗБАС, АШУҮИС

 

Бусад мэдээ, мэдээлэл