“Алтан гагнуур-2017” чуулга уулзалт амжилттай зохион байгууллагдлаа

“Алтан гагнуур-2017” чуулга уулзалт амжилттай зохион байгууллагдлаа

Үүсгэсэн огноо: 2017-06-20

 

 

       “Алтан гагнуур-2017” чуулга уулзалт 2017 оны 5-р сарын 26-нд 1947, 1957, 1967, 1977, 1987, 1997, 2007, 2017 оны төгсөгчдийн дунд зохион байгуулагдлаа.

       “Алтангагнуур” чуулга уулзалт нь манай үе үеийн төгсөгчдийг хооронд нь танилцуулах, ахмад үеийнхээ амжилт бүтээлээр төдийгүй тэднээрээ бахархах, төгсөгчдийн залгамж үеийг улам батжуулах, бэхжүүлэх, шинэ залуу төгсөгчдийн мэргэжлээ хэрхэн хайрлаж хүндэтгэх, ёс зүйтэй, зөв харьцаа хандлагатай мэргэжилтэн болж төлөвшүүлэхэд чиглэсэн агуулга, өргөн цар хүрээтэй, дурсамжтай, сайхан арга хэмжээ болдог билээ.

     Энэхүү үйл ажиллагааны цөм болсон “Алтан гагнуур” хэмээх ном нь “Алтан гагнуур 2017” хэмээх нэртэйгээр гарч 2017 оны 5-р сарын 26-нд чуулга уулзалтанд ирсэн төгсөгчдийн хүртээл боллоо.

     Мөн 1947, 1957, 1967, 1977, 1987, 1997, 2007, 2017 оны төгсөгчдийн шилдгүүдийг шалгаруулж өргөмжлөл гардууллаа.

     Одоогоос 14 жилийн өмнө анх удаа АШУҮИС-ийн үе үеийн төгсөгчдийн “Алтангагнуур” нэртэй чуулга уулзалтыг зохион байгуулж эхэлсэн нь эх орныхоо өнцөг булан бүрт биеийн алжаалаа умартан, хүн ардынхаа эрүүл энхийн ээлжгүй манаанд хичээн зүтгэж байгаа төдийгүй гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа манай сургуулийн төгсөгчдийн жил бүрийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон юм.

     “Алтан гагнуур-2017” чуулга уулзалтыг АШУҮИС-ийн Төгсөгчдийн холбоо, ЭЗБАС-ийн ажлын хэсэг зохион байгууллаа..

 

 

 

 

 

 

 

АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл