Олон улсын иогийн өдөрт зориулан “Иог бидний амьдралд” өдөрлөгийг зохион байгууллаа

Олон улсын иогийн өдөрт зориулан “Иог бидний амьдралд” өдөрлөгийг зохион байгууллаа

Үүсгэсэн огноо: 2017-06-20

 

 

     Хүний эрүүл мэнд, сайн сайхан амьдралд иогийн ач холбогдлыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, НҮБ-ын гишүүн орнууд 2015 оноос Олон улсын иогийн өдрийг тэмдэглэж эхэлсэн.

     Монгол улсад Иогийн олон улсын III өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Иог бидний амьдралд” өдөрлөгийг МАУОУС-ийн Уламжлалт Анагаах Ухааны Заслын тэнхим, оюутны Шакти клуб хамтран 2017 оны 06 дугаар 09-нд Оюутны Эко цогцолборт 15-17.00 цагийн хооронд зохион байгууллаа. Тус өдөрлөгийг УА-505 дугаар хэсгийн оюутан Б.Цогтбаяр хөтөлсөн бөгөөд УА-307 дугаар хэсгийн оюутан Г.Санжидноров ая дууны мэндчилгээ өргөж, УА-301, 303, 307 дугаар хэсгийн оюутнууд иогийн асаны сонирхолтой үзүүлбэрийг тус тус үзүүлэв. Мөн өдөрлөгийн үеэр УА-501 хэсгийн оюутан Б.Хулан “Шилдэг оюутан”-аар шалгарсан юм. 

 

 

 

 

 

 

МАУОУС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл