ПРОФЕССОР Л.ГАЛЦОГ БАГШИЙН НЭРЭМЖИТ “ЭМГЭГ СУДЛАЛ”-ЫН УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ПРОФЕССОР Л.ГАЛЦОГ БАГШИЙН НЭРЭМЖИТ “ЭМГЭГ СУДЛАЛ”-ЫН УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2017-06-20

 

      Монголын анагаах ухаан, тэр дундаа анагаахын боловсрол, эмгэг судлалын салбарт 55 жил тасралтгүй хөдөлмөрлөж байгаа Монгол улсын гавьяат багш, АУ-ы доктор, профессор Л.Галцог багшийн нэрэмжит “Эмгэг судлал”-ын улсын анхдугаар олимпиад Англи-Монгол хос хэл дээр, Ерөнхий болон Эрхтэн тогтолцооны эмгэг судлал гэсэн 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

     2017 оны 4-р сарын 22-ны эхний шатанд АШУҮИС, “Глобал Удирдагч” ДС, “Шинэ Анагаах Ухаан” ДС, “Этүгэн” ИС, “Ач” АУИС, МҮИС-ийн АУС, АШУҮИС-ийн Дархан, Говь-Алтайн салбар сургуулийн 140 гаруй оюутан оролцсон болно. 

     Олимпиадын 2-р шат 2017 оны 5-р сарын 26-нд болсон бөгөөд өмнөх шатнаас шалгарсан 50 оюутан өрсөлдөж, Тэргүүн байранд АШУҮИС-ийн А-624 хэсгийн оюутан П.Мандах, АШУҮИС-ийн дэд байранд А-310 хэсгийн оюутан Э.Даваадулам, гутгаар байранд АШУҮИС-ийн А-305 хэсгийн оюутан А.Мөнхсарнай нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Энэхүү олимпиад нь цаашид 2 жилд нэг удаан уламжлал болон зохион байгуулагдах болно. 

 

 

 

 

 

 Эмгэг Бүтэц, Үйл судлалын тэнхим, ЭЗБАС, АШУҮИС

Эмгэг судлаач оюутны клуб

Бусад мэдээ, мэдээлэл