ГАЛТ (Гэмтлийн Аврах Лавшруулсан Тусламж)-ын сургалт

ГАЛТ (Гэмтлийн Аврах Лавшруулсан Тусламж)-ын сургалт

Үүсгэсэн огноо: 2017-06-20

 

 

 

ГАЛТ (Гэмтлийн Аврах Лавшруулсан Тусламж)-ын чиглүүлэгч багшийн сургалт болон орон нутгийн эмч нарыг чадавхижуулах сургалтууд  2017 оны 06-р сарын 05-09ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

- 2017 оны 06-р сарын 05-06-ны өдрүүдэд аймаг хотын нийт долоон эрүүл мэндийн тусламж үзүүлэгч байгууллагуудаас мэс засал, гэмтэл, мэдээгүйжүүлэг болон яаралтай тусламжийн мэргэшсэн 9 эмч нарыг үндэсний ГАЛТ-ын чиглүүлэгч багш бэлтгэх сургалтанд оролцуулж, бүгд амжилттай сургалтыг дүүргэлээ.

- Энэ удаагийн сургалтаар бэлтгэгдсэн чиглүүлэгч багш нар нь цаашид орон нутагт зохион байгуулагдах ГАЛТ-ын сургалтанд чиглүүлэгчээр ажиллах, эмч нарт сургалтыг эх хэл дээрээ заах бүрэн боломжтой болсоноороо давуу талтай юм.

- 2017 оны 06-р сарын 07-09- ны хооронд зохион байгуулагдсан ГАЛТ- эмч нарыг чадавхижуулахад зориулсан сургалтанд шинээр бэлтгэгдэн гарсан гурван чиглүүлэгч багш нар ГАЛТ-ын олон улсын багтай хамтран амжилттай ажиллалаа.

- Мөн энэ удаагийн сургалтын дараа АШУҮИС-ийн Мэдээгүйжүүлгийн тэнхимийн багш Л.Ганболд бүс нутгийн ГАЛТ-ын сургалтыг даргалах эрхийг амжилттай хамгааллаа.

- 2017 оны 06-р сарын 07-09-ны өдрүүдэд аймаг хотын нийт долоон эрүүл мэндийн тусламж үзүүлэгч байгууллагуудаас мэс засал, гэмтэл, мэдээгүйжүүлэг болон яаралтай тусламжийн мэргэшсэн 16 эмч нарыг үндэсний ГАЛТ-ын эмч нарыг чадавхижуулах сургалтанд оролцуулж,  амжилттай сургалтыг зохион байгуулж явууллаа. 

- Сургалт лекц, видео хичээл болон гардан үйлдэл хийж дадлагажих хэлбэрээр явагдсан.

- Энэ удаагийн сургалтанд хамрагдсан эмч нар нь цаашид зохион байгуулагдах ГАЛТ-ын чиглүүлэгч багшийн сургалтанд хамрагдах эрхтэй болж байгаа ба өөрсдийн ажилладаг байгууллагуудад хамтран ажиллагсаддаа заах, гэмтэгсдэд яаралтай тусламжийг үзүүлэх цаг алдалгүй зөв үнэлж тусламж үзүүлэх чадварыг эзэмшсэн.  

Цаашид энэ сургалтанд орон нутгийн эмч нарыг өргөнөөр хамруулах, аймаг орон нутагт нь зохион байгуулах хэрэгтэй, ач холбогдолтой сургалт болж өнгөрсөн гэж санал асуулганд оролцогсод дурдсан. 

 

 

 

 

 

 

 

АУС, АШУҮИС

 

Бусад мэдээ, мэдээлэл