“ХЭВЛИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” хамтарсан ажлын байрны сургалтыг амжилттай зохион байгууллаа

“ХЭВЛИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” хамтарсан ажлын байрны сургалтыг амжилттай зохион байгууллаа

Үүсгэсэн огноо: 2017-06-20

 

 

          2017 оны 6-р сарын 11-ээс 16-ны өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн  Эрүүл Мэндийн Төвийн мэс заслын тасагт “ХЭВЛИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ  ЧАДАВХЖУУЛАХ НЬ”  хамтарсан ажлын байрны сургалтыг  АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим, АНУ-ын Ютагийн их сургуулийн “Глобал мэс заслын төв”,  Дезерэр олон улсын энэрэл байгууллага, Монголын дурангийн мэс засалчдын нийгэмлэг, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв хамтран амжилттай зохион байгууллаа.

         Тус сургалтанд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн 2 эмч, 4 сувилагч, мэдээгүйжүүлгийн 2 эмч, 2 сувилагч, Төв аймгийн эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн 2 эмч, 1 сувилагч тус тус хамрагдлаа.

      Сургалтын үеэр хэвлийн дурангийн мэс заслын талаар 8 цагийн лекц уншиж 14 үйлчлүүлэгчид дурангийн аргаар цөсний уут авах мэс заслыг хийлээ. Дурангийн мэс засал хийх арга барилыг зааж дадлагажуулахаас гадна үзүүлэх хагалгаа хийв.

      Сургалтын үйл ажиллагаатай ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон Багануур дүүргийн засаг дарга нар танилцав.

 

 

 

 

 

 

Мэс заслын тэнхим, АУС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл