“Орчин үеийн молекул биологийн аргыг эмнэлзүйд ашиглах нь” сэдэвт сургалт явагдав

“Орчин үеийн молекул биологийн аргыг эмнэлзүйд ашиглах нь” сэдэвт сургалт явагдав

Үүсгэсэн огноо: 2017-06-20

 

      АШУҮИС-ийн ЭЗБАС-ийн Молекул биологи – Удамзүйн тэнхим, Орхон аймгийн “Эрдэнэт Медипас” эмнэлгийн захиргаа хамтран Орхон, Хөвсгөл, Завхан, Булган аймгийн эмч нарын дунд Орчин үеийн молекул биологийн аргыг эмнэлзүйд ашиглах нь сэдэвт сургалтыг Эрдэнэт Медипас эмнэлгийн сургалтын танхимд 2017 оны 6 сарын 16, 17-ны өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Сургалтанд Эрдэнэт хотын эмнэлгийн эмч нар, дээрхи аймгуудын зарим сумдын эмч нараас нийт 40 хүн оролцлоо.

        Сургалтын үеэр молекул биологийн нийтлэг хэрэглэгдэх аргууд, бодит хугацааны ПГУ, түүний хэрэглээ, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчийн молекулын оношилгоо сэдвээр лекцүүд тавигдлаа. 

 

 

 

 

Молекул биологи, удамзүйн тэнхим, ЭЗБАС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл