БСШУ--ны САЙДЫН НЭРЭМЖИТ ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БАТЛАМЖ ГАРДАН АВАХ ЁСЛОЛ БОЛОВ

БСШУ--ны САЙДЫН НЭРЭМЖИТ ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БАТЛАМЖ ГАРДАН АВАХ ЁСЛОЛ БОЛОВ

Үүсгэсэн огноо: 2017-06-29

 

       Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг  дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БШУСайдын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн. Одоогоор энэхүү тэтгэлэгийг 66 залуу доктор хүртээд байна. Докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн цаашдын судалгааны ажлын шинэ санааг дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох, оюуны өмчийн хамгаалалт хийх, ирээдүйд олон улсын судалгааны түвшинд хүрэх үйл хэрэгт урам өгөх санхүүгийн дэмжлэг болох  зориулалттай юм.

       Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 дугаар тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэгт ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулав. Энэ жилийн тэтгэлэгт 45 төсөл ирсэнээс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгарууллаа. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу докторт  өнөөдөр тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэгийг олгож байна.

МАУОУС-ийн багш Ж.Байгалмаа "Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг Ягаан мүгэз (Rhodiola rosea L) ургамлын адаптоген үйлдлийн судалгаа, эмийн бэлдмэл гарган авах боломж" 

МАУОУС-ийн багш  Б.Цэрэнцоо "Элэгний анхдагч өмөнг эмчлэх байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа"  сэдэвт  төслүүд шалгарлаа. 

 

Баяр хүргэж, цаашдынх эрдмийн их үйлст нь амжилт хүсье!

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл