АШУҮИС-ИЙН 75 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН САЛБАР СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧИДТАЙ ЦАХИМ, ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

АШУҮИС-ИЙН 75 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН САЛБАР СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧИДТАЙ ЦАХИМ, ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Үүсгэсэн огноо: 2017-10-10

      Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 2017 оны 10 сарын 3-наас 5-ны өдрүүдэд ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Ойн үйл ажиллагааг тэмдэглэх ажлын хүрээнд Сургалтын бодлого зохицуулалтын газар, Цахим сургалтын төвөөс санаачлан Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймгууд дах АШУҮИС-ийн салбар сургуулийн багш, ажилтан, ажилчид, оюутнууд, Их сургуулийн захирлын зөвлөлийн хамт олон оролцсон баярын онлайн уулзалтыг зохион байгууллаа.

                                                                                

         Захирлын зөвлөл, нийслэл дэх АШУҮИС-ийн хамт олныг төлөөлж Улаанбаатар хотоос АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, Хөгжлийн бодлого, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Э.Содномжамц, Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Зориг нар, Говь-Алтай аймаг дах салбар сургуулийн багш, ажилчид, оюутнуудыг төлөөлж захирал М.Банзаагаяа,  Алтай хотоос тус аймаг дах салбар сургуулийн Сургалтын албаны дарга Т.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дах салбар сургуулийн багш, ажилчид, оюутнуудыг төлөөлж Дархан хотоос захирал Б.Баясгаланмөнх, Дорноговь аймаг дах салбар сургуулийн багш, ажилчид, оюутнуудыг төлөөлж Сайншанд хотоос захирал Ц.Цабшир нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

         Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд ажил хөдөлмөр, сурлага, амжилтаараа тэргүүлсэн салбар сургуулиудын багш, оюутнуудад тэтгэмж, тэтгэлэг болон шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

         Говь-Алтай аймаг дах салбар сургуулиас ойн үйл ажиллагаанд зориулж урлагийн мэндчилгээ дэвшүүлж, 2 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа.

         Дорноговь аймаг дах салбар сургуулиас ойн үйл ажиллагааны хүрээнд 2 багшид мөнгөн урамшуулал, 5 оюутанд сургалтын тэтгэлэг, урлаг, спортын амжилтаараа тэргүүлсэн 7 оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт олголоо.

         Дархан-Уул аймаг дах салбар сургуулиас ойн үйл ажиллагаанд зориулж АШУҮИС-д 2 сая 500 мянган төгрөгний батламж гардуулж, салбар сургуулийнхаа багш ажилчдыг цалингийн тодорхой хувиар урамшуулж, мөн сургалтын тэтгэлгийг 10 оюутанд олголоо.

Бусад мэдээ, мэдээлэл