ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2017-10-10

 

          АШУҮИС-ийн түүхт 75 жилийн ойн хүрээнд Сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2017 оны 10 сарын 4 ны өдөр зохион байгуулагдлаа.  Ёслолын ажиллагаанд НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд, ЭМХТ, Тусгай мэргэжлийн төв, Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, аймгийн ЭМГ, БОЭТ-ийн зочид төлөөгчид, АШУҮИС-ийн эрдэмтэн,  профессор багш нар  оролцлоо.

                                  

 

         АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Г.Батбаатар ёслолын ажиллагааг нээн үг хэлж хамтын ажиллагаанд амжилт хүслээ.  АШУҮИС, НЭМГ, ЭМХТ, Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээнд  17 байгууллага, 21 аймгийн ЭМГ, Ховд, Орхон, Өвөрхангай, Дорнод аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний  Төвийн дарга нар  гарын үсэг зурлаа. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж, Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа, Ховд аймгийн БОЭТ-ийн дарга Б.Амаржаргал, АУШУҮИС-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Зориг нар хамтын ажиллагаанд амжилт хүсэн баяр хүргэж үг хэллээ. Ийнхүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт АШУҮИС, Эрүүл мэндийн салбар хоорондын  хамтын ажиллагааг улам  батжуулсан  түүхэн өдөр боллоо.

          Хамтын ажиллагааны гэрээнд АШУҮИС-ийг төлөөлж АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, Эрүүл мэндийн байгууллагыг төлөөлж:

1. ЭМХТ-ийн  дарга Б.Нарантуяа

2. НЭМГ-ын  дарга Л.Төмөрбаатар

3. УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж

4. УХТЭ-ийн захирал Г.Баясгалан

5. ШУГТЭ-ийн дарга  Ц.Төмөр-Очир

6. ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан

7. ХСҮТ-ийн ерөнхий захирал  Ж.Чинбүрэн

8. СЭМҮТ-ийн ерөнхий захирал  Л.Насанцэнгэл

9. ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал  Ш.Энхтөр

10. АӨСҮТ-ийн  захирал Ц.Уранчимэг

11. ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр

12. ТТАХНЭ-ийн захирал Л.Баттөр

13. УАУТХ-ийн захирал Ч.Чимэдрагчаа

14. ЭСҮТ-ийн  захирал Г.Уянга

15. УБТЗТЭ-ийн дарга Б.Батболд

16. НЭМҮТ-ийн захирал АУ-ны доктор Б.Цогтбаатар

17. ШШҮХ-ийн тэргүүн дэд захирал Ч.Алтанхишиг

18. Өвөрхангай аймгийн ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв

19. Өвөрхангай аймгийн БОЭТ-ын захирал Э.Хүдэрчулуун

20. Өмнөговь аймгийн ЭМГ-ын дарга Ц.Өнөржаргал

21. Дорнод аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа

22. Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн

23. Ховд аймгийн БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал

24. Орхон аймгийн ЭМГ-ын дарга М.Баттүвши

25. Орхон БОЭТ-ийн захирал Б.Батсүх

26. Архангай аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа

27. Баянхонгор аймгийн ЭМГ-ын дарга А.Ганболд

28. Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа

29. Говь-Алтай аймгийн ЭМГ-ын дарга Ц.Туяа

30. Говьсүмбэр аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнх-Од

31. Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга  Б.Батцэнгэл

32. Дорноговь аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэ

33. Завхан аймгийн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн

34. Сүхбаатар аймгийн ЭМГ-ын дарга Н.Батсанаа

35. Төв аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа

36. Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр

37. Хэнтий аймгийн ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа

38. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од

39. Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын дарга С.Айгүл

40. Дундговь аймгийн ЭМГ-ын дарга Энхсайхан

41. Увс аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр

42. Дорнод аймгийн БОЭТ-ийн дарга Д.Должин нар гарын үсгийг үзэглэлээ.

 

Бусад мэдээ, мэдээлэл