UGAAR судалгааны багт талархал илэрхийлье

UGAAR судалгааны багт талархал илэрхийлье

Үүсгэсэн огноо: 2017-10-10

 

          НЭМС-ийн хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын агаарын бохирдлоос жирэмсэн эмэгтэйчүүд, урагт үзүүлэх сөрөг нөлөөллийн (UGAAR) судалгааны төслөөс АШҮУИС-д эрдэм шинжилгээ, НЭМС-д багшийн хөгжлийн үйл ажиллагаанд зориулан нийт 4 сая төгрөгийн хандив өргөлөө. Энэхүү хандив нь АШУҮИС-ийн түүхт 75 жилийн ойг тохиолдуулсан Эрдмийн чуулганы зохион байгуулалт болон ОХУ-ын Эрхүү хотын АУИС-д НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн 5 багшийг эрүүл ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахад зарцуулагдана.

         UGAAR судалгааны төслийн үндсэн судлаачид АУ-ны доктор Г.Энжаргал, профессор Аллен Раян, профессор О.Чимэдсүрэн нарт НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн зүгээс талархал илэрхийлье!

 

Орчны эрүүл мэндийн тэнхим

Бусад мэдээ, мэдээлэл