АШУҮИС-ийн түүхт 75 жилийн ойд зориулсан баярын хүндэтгэлийн хурал боллоо.

АШУҮИС-ийн түүхт 75 жилийн ойд зориулсан баярын хүндэтгэлийн хурал боллоо.

Үүсгэсэн огноо: 2017-10-12

 

          АШУҮИС-ийн түүхт 75 жилийн ойд зориулсан баярын хурал 2017 оны 10-р сарын 5-нд тус их сургуулийн соёлын төвд болов. Хуралд БСШУСЯ, ЭМЯ, Японы болон Лаосын элчин сайдын яам, олон улсын байгууллагууд, ОХУ, Япон, Солонгосын их дээд сургуулиуд, эрүүл мэндийн болон дээд боловсролын байгууллагуудын зочид төлөөлөгчид уригдан оролцов.

         Хурлын үндсэн илтгэлийг АШУҮИС-ийн захирал, профессор Г.Батбаатар тавилаа. Уг илтгэлд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт АШУҮИС-ийн хамт олон 75 жилийн  түүхийн хугацаандаа Монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэн гаргасан төдийгүй, эмчилгээ оношлогооны олон шинэ технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, эрдэмтэн багш, алтан гарт эмч нар МУ-ын хүн амыг 700 мянгаас 3,2 саяд хүрэхэд, дундаж наслалтыг 49-өөс 70 болоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн, Монгол улсын төр, нийгэм, шинжлэх ухааны салбарт алдараа цуурайтуулж мэргэжлээрээ овоглосон олон арван эрдэмтэн, мэргэдийг төрүүлэн гаргасан эрдэмлэг хамт олон, МУ-ын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжлийг түүчээлэгч, дэлхийд данстай олон зуун эрдэмтэн, профессорыг бойжуулсан  Монгол улсын хөгжил дэвшилд алтан үсгээр бичигдэх гавъяа байгуулсан хамт олон хэмээн дүгнэсэн байна.

          Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ ирүүлснийг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга уншиж танилцуулав. Мөн хурлын үеэр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, АШУҮИС-ийн хүндэт доктор, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд асан, Японы Чиба Технологийн дээд сургуулийн орлогч захирал ноён Такинори Шимизү,  БНСУ-ын Ёнсэй ИС-ийн Эрүүл мэндийн салбарын Миссионтөвийн захирал Проф. Чин Ён Пак, АШУҮИС-ийн Хүндэт доктор, ШУА-ийн гишүүн, Академич, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, МАУА-ийн Ерөнхийлөгч, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн баяр хүргэж үг хэлэв.

         Хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан АУС-ийн захирал, доктор, профессор С.Мөнхбаярлах, БиоАС-ийн Эм судлалын тэнхмийн багш Н.Халиун, “Найрамдал” медалиар шагнуулсан Японы Жүдо бариа заслын хамтарсан төслийн зохицуулагч Такуй Хонма,  “Боловсролын тэргүүний ажилтан”, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөр нийгэм хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн 31 багш ажилтанд шагналыг нь гардуулав.   

 

Бусад мэдээ, мэдээлэл