Цаг хугацааны тоолуур эхлүүлэх ёслолын ажиллагаа

Цаг хугацааны тоолуур эхлүүлэх ёслолын ажиллагаа

Үүсгэсэн огноо: 2017-10-12

 

 

           АШУҮИС-ийн том бүтээн байгуулалтын ажлын нэг болох  Монгол –Японы хамтарсан сургалтын эмнэлэг 2018 оны 7-р сарын 31 нд, Анагаах Ухааны Сургууль, Монгол Анагаахын Олон Улсын их Сургуулийн хичээлийн байр 2018 оны 3-р сарын 1-нд ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байна. Шинээр ашиглалтанд орох барилгуудын ажил дуусаж хүлээн авах хугацааны “Цаг хугацааны тоолуур” эхлүүлэх ёслолын ажиллагааны нээлт 2017 оны 10-р сарын 5-нд боллоо.

        Энэ ажлын хүрээнд хамтран ажиллаж байгаа дараах 9-н компанитай хариуцлагын гэрээ байгуулж БАТЛАМЖ гардууллаа.

 

 

Азуса Секкей ХХК-ний ерөнхий зөвлөх                                    Эндо Казуо  

Канто Констракшн ХХК-ний төслийн менежер                      Окада Нобуюуки

Жунсон Констракшн ХХК-ний захирал                                      М. Бат-Очир    

Хаппи бюлдинг ХХК-ний захирал                                                 Ц.Бат-Эрдэнэ                                                                          

Баян Могод  ХХК-ний захирал                                                    С.Батболд      

Марал Инж  ХХК-ний захирал                                                     Д.Адъяасүрэн  

Өгөөмөр Баян Булаг ХХК-ний захирал                                      Р.Батболд    

Жэй энд Пи Жи ХХК-ний захирал                                               С.Ганбаатар

         Оакс Экспресс Монголиа ХХК-ний захирал                            Ж.Цогтбаатар       

Зочдыг төлөөлж            

Азуса Секкей ХХК-ний ерөнхий зөвлөх  Эндо Казуо , Хаппи бюлдинг ХХК-ний захирал   Ц.Бат-Эрдэнэ нар үг хэллээ.

         Цаг хугацааны тоолуурыг Эмнэлзүй  эрхэлсэн дэд захирал Д.Зориг, Анагаах Ухааны Сургуулийн захирал С.Мөнхбаярлах, Монгол Анагаахын Олон Улсын их Сургуулийн захирал Д.Цэрэндагва нар эхлүүллээ.

 

toluur.jpg

Other news