“Он цагийн түүхэн товчоо” номын баринтаг тайлах ёслолын ажиллагаа боллоо.

“Он цагийн түүхэн товчоо” номын баринтаг тайлах ёслолын ажиллагаа боллоо.

Үүсгэсэн огноо: 2017-10-12

   

           АШУҮИС-ийн 75 жилийн ойн ажлын хүрээнд сургуулийнхаа хөгжлийн түүхийг товчоолон эмхэтгэсэн “Он цагийн түүхэн товчоо” номын баринтаг тайлах ёслол 2017 оны 10-р сарын 5-ны өдөр ёслол төгөлдөр амжилттай болж өнгөрлөө.

 

 

          Номын баринтаг тайлах ёслолын үйл ажиллагаанд эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн, профессор, багш, судлаач, ажилтан ажилчид хүрэлцэн ирж оролцлоо.

          Ёслолын үйл ажиллагаанд номын ерөнхий редактор АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар үг хэлж номын баринтаг тайлан хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн, профессор нарт номын дээжээс гардуулан өгч хүндэтгэл илэрхийллээ.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Бусад мэдээ, мэдээлэл