АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн хүндэтгэлийн ёслол

АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн хүндэтгэлийн ёслол

Үүсгэсэн огноо: 2017-10-12

 

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн хүндэтгэлийн ёслол болж өнгөрлөө.  

          Ёслолын эхэнд Монгол улсын дээд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэхэд гаргасан гавьяа зүтгэл, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн хурлын 17/07 тоот тогтоолоор МУ-ын Ардын эмч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, академич, АУ-ны доктор, профессор Ж.Хайрулла, МУ-ын Ардын багш, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Г.Цагаанхүү, МУ-ын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн нарт АШУҮИС-ийн Хүндэт Доктор цол олгосныг ёслол төгөлдөр гардуулан өглөө.

          Дараа нь АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн хурлын 17/07 тоот тогтоолоор МУ-ын Ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Баасанхүү, МУ-ын Гавьяат багш, АУ-ны доктор, профессор Л.Галцог, МУ-ын Хүний Гавьяат эмч, Төрийн шагналт, АУ-ны доктор, профессор Н.Даваацэрэн, МУ-ын Гавьяат багш, Философийн ухааын доктор, профессор Х.Дамдинжав, МУ-ын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан, АУ-ны доктор, профессор Г.Дашзэвэг, МУ-ын Гавьяат багш, АУ-ны доктор, профессор Т.Зэвгээ, МУ-ын Гавьяат багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор, С.Ламбаа, МУ-ын Ардын эмч, АУ-ны доктор, профессор Д.Малчинхүү, МУ-ын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан, Эм зүйн ухааны доктор, профессор С.Хандсүрэн нарт АШУҮИС-ийн Хүндэт Профессор цол олгосныг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

          Төгсгөлд нь АШУҮИС-ийн Эрдмийн Зөвлөлийн тогтоолоор АШУҮИС-ийн Профессор цолыг З.Гэрэлмаа, Х.Оюунцэцэг, Э.Баярмаа, М.Мөнхзол, Г.Даваа, Д.Даваалхам нарын 6 багшид, Дэд профессор цолыг А.Шийрэвнямба, Д.Уранчимэг, М.Энхзол, Ч.Ерөөлт, Л.Содномцогт, Х.Даариймаа нарын 6 багшид, Клиникийн профессор цолыг18 эмч мэргэжилтэнд олгосныг гардуулан өглөө.

Бусад мэдээ, мэдээлэл