“ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ГОО ЗҮЙ” ОЛОН УЛСЫН САЛБАР ХООРОНДЫН ON-LINE ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ГОО ЗҮЙ” ОЛОН УЛСЫН САЛБАР ХООРОНДЫН ON-LINE ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2017-11-06

         

          АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль нь ОХУ-ын Чита хотын Улсын Их Сургуультай хамтран Дэлхийн эрчүүдийн өдөрт зориулсан “ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ГОО ЗҮЙ” олон улсын салбар хоорондын ON-LINE эрдэм шижилгээ, онол практикийн хурлыг 2017.11.03 өдөр амжилттай зохион байгууллаа.

 

 

Хуралд:

ОХУ-ын Чита хотын Улсын Их Сургууль

Украйны Луганскийн Анагаах Ухааны Улсын Их Сургууль

Беларусын Полесскийн Улсын Их Сургууль

Монгол Улсын АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулиуд тус тус холбогдон оролцсон.

      Хурлыг М.Горькийн нэрэмжит Донецкийн Анагаах Ухааны Үндэсний Их Сургуулийн Эмчилгээ эрхэлсэн захирал Долгошапко О.Н /Ph.D, проф./, Чита хотын Улсын Их Сургуулийн Зайн сургалтын төвийн захирал Кохан С.Т /Ph.D, дэд проф./, ОХУ-ын гавъяат эмч, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн захирал Б.Баясгаланмөнх /Ph.D/ нар хурлыг нээж мэндчилгээ дэвшүүллээ.

    Хуралд нийт 7 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд “Монгол эрчүүдийн нийгэм, эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдвээр багш П.Дуламжав, Ц.Эрдмаа, Ж.Номин-Эрдэнэ, Б.Баасанбаяр, Б.Мэндхүү /Ph.D/, Б.Баясгаланмөнх /Ph.D/ нар илтгэл хэлэлцүүллээ. ON-LINE хуралд багш, оюутан, эмч мэргэжилтэнүүд өргөнөөр оролцов. 

Бусад мэдээ, мэдээлэл