“Хоол хүнс хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт өдөрлөг болов

“Хоол хүнс хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт өдөрлөг болов

Үүсгэсэн огноо: 2017-11-06

          АШУҮИС-ийн эко цогцолборт  2017 оны 10-р сарын 18-ны өдөр Био-Анагаахын сургуулийн Биологи-Гистологийн тэнхимийн дэргэдэх, оюутны “Экомед” клубээс оюутнуудын дунд “Хоол хүнс хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

          Өдөрлөгийг Биологи-Гистологийн тэнхимийн эрхлэгч, МУГ Багш, Биологийн Ухааны доктор, профессор А.Гүрбадам нээж, урилгаар АШУҮИС-ийн захирал, профессор Г.Батбаатар оюутнуудад хандан урмын үг хэлж, амжилт хүсэн ерөөлөө. Өдөрлөгийн нээлтэнд БиоАнагаахын Сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Түвшинжаргал, Биологи-Гистологийн тэнхимийн эрдэмтэн багш нар, бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

          Өдөрлөгийн үеэр эрүүл зөв болон буруу хооллолтын талаар илтгэл тавьж, зөв хооллолтын талаарх мэдээ мэдээлэл бүхий тараах материал тарааж, хоолны амталгаа, зөвлөгөө явагдав. Оюутнуудын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн болон хөгжөөнт тэмцээн, “Экомед” клубын гишүүдийн урлагын номер зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд явагдлаа.

          Өдөрлөгийг үр дүнтэй амжилттай зохион байгуулахад чин сэтгэлээсээ оролцсон “Экомед” клубын нийт гишүүд, клубын зөвлөх багш БУ-ны доктор, дэд профессор М.Наранхажид болон Биологи-Гистологийн тэнхимийн эрхлэгч  Биологийн Ухааны доктор, профессор А.Гүрбадам, тэнхимийн хамт олон, өдөрлөгийг арга хэмжээг дэмжсэн Оюутны алба, Хангамж үйлчилгээний газрын хамт олон, өдөрлөгийн хүрээнд явагдсан илтгэл, мэдээ мэдээлэл, зөвлөгөө, амтлагаа, тэмцээн уралдаанд идэвхитэй оролцсон оюунлаг оюутнууддаа талархал илэрхийлье.

Бусад мэдээ, мэдээлэл