САЙН ҮЙЛСИЙН АЯН

САЙН ҮЙЛСИЙН АЯН

Үүсгэсэн огноо: 2017-11-06

 

        2017 оны 11 сарын 5 нд Төв аймгийн Батсүмбэр суман дахь “Ахмад настны үндэсний төв”-д АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн Сувилахуйн клубээс ахмадууддаа сэтгэл санааны дэмжлэг өгөх, асаргаа, сувилгааг хийх зорилго бүхий Сайн үйлсийн аяныг СХДЭМТ-н Алтнаа тэргүүтэй залуу эмч нар, Монгол- Солонгосын хамтарсан “ Ногоон хэрэм” төслийн хамт олонтой хамтран зохион байгууллаа.

          Сайн үйлсийн аянд оролцогч оюутнууд маань Б. Азжаргал багшийн удирдлаган дор 131 настнуудад сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэн, сэтгэл санааны дэмжлэгийг үзүүлэн, хамтран оролцогч байгууллагуудын төлөөллүүдийн хамт хандив тусламжаар ирүүлсэн сэтгэлийн бэлгийг гардуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. Настнууд маань болон тус төвийн ажилтнууд бид бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн сэтгэлийн үгээ талархлаар илэрхийлж байсныг та бүхэндээ дуулгахдаа таатай байна.

          Тус сайн үйлсийн аянд сэтгэлийн бэлгээ хандив болгон илгээсэн Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхмийн П.Цэцэгмаа, Я.Оюунбилэг, Б.Азжаргал, Суурь сувилахуйн тэнхмийн Г.Ганхуяг, Насанд хүрэгчдийн тэнхмийн Д.Солонго, Л.Сундуй-Янжмаа, С.Дэлгэрмаа, НЭМС-н тэнхмийн Д.Байгалмаа, Я.Энхжаргал, ЭТТУАТ- н тэнхмийн К.Свин, ЭЗУЧТ-н Э.Мөнхтуяа, С.Болорчимэг, Анатомийн тэнхмийн Ц.Дашдулам зэрэг багш нартаа болон 2017 оны төгсөгч, Сувилахуйн клубын тэргүүн асан Д. Мөнххүслэндээ  ТАЛАРХАЛ илэрхийлж байна.

 

 

          Мөн Сувилахуйн салбарын СБ2-1, СБ2-8, СБ4-5, СБ4-3, СБ4-2, СБ4-1 ангийн хамт олны төлөөлөл,Эмнэл зүйн клуб, Энэр клубын төлөөллүүд болон Ерөнхий зохион байгуулагч Сувилахуйн клубын Л. Лонжид тэргүүтэй оюутнууддаа БАЯРЛАЛАА.

Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ

Бусдыгаа хүндэлж яваарай, нэр нь ирнэ

Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ

Буянаа түгээж яваарай, жаргал нь ирнэ

 

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

СУВИЛАХУЙН КЛУБ, СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, АШУҮИС. 2017-11-05

Бусад мэдээ, мэдээлэл