НЭМС-Н ЗОЧИН ПРОФ.РАЯН АЛЛЕН

НЭМС-Н ЗОЧИН ПРОФ.РАЯН АЛЛЕН

Үүсгэсэн огноо: 2017-11-10

      

          АШУҮИС-НЭМС Канад улсын Саймон Фрейзэрийн Их сургуультай хамтран "Агаарын бохирдлын ургийн өсөлтөд үзүүлж буй нөлөөг тогтоох UGAAR судалгааг 2014 оноос хэрэгжүүлж байна.  Судалгаа  2 үе шаттай явагдаж байгаа бөгөөд эхний шатанд 540 жирэмсэн эхчүүдийг сайн дурын үндсэн дээр хамруулж төрөх хүртэл дагаж судлах (UGAAR 2013–2016), 2 дахь үе шатанд төрсөн хүүхдүүдийг 5 нас хүртэл дагаж (2016-2020) судлах когорт судалгаа амжилттай явагдаж байна.  www.sfu.ca/ugaar/

          Өнгөрсөн 7хоногт НЭМС-ийн зочин профессор, UGAAR судалгааны үндсэн судлаач Раян Аллен НЭМС-д ажиллаж, "UGAAR" судалгааны мэдээлэл цуглуулах ажлын явцтай танилцаж, мониторинг хийгээд буцлаа. 

         Дараахь оюутнууд "UGAAR" судалгааны хүрээнд СФИС АУ-ны доктор (PhD) болон ШУ-ны (MsPH), АШҮИС-НЭМС-д НЭМ-ийн магистрын магистрын зэрэг хамгаалахаар амжилттай суралцаж байна. Үүнд:

Канад улсын Саймон Фрейзерийн Их сургуульд докторантаар:

-       АШУҮИС- НЭМС-ийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхэмийн багш Э.Ундармаа,

-       НЭМС-ийн 2008 оны төгсөгч н.Батцэцэг болон СФИС-ийн докторант Правжит Барн нар

-       Мөн магистрант Криста, Вейран Вүчи нар ШУ-ны магистр хамгаалахаар суралцаж байна.

     АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуульд: Магистрант Б.Буянтүшиг, М.Нансалмаа, О.Пүрэвжав, Ц.Оюунтуяа, Г.Ганзаяа нарын 5 оюутан НЭМС-д НЭМ-ийн магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Магистрант Б.Буянтүшиг магистрын судалгааны ажлын үр дүнгээсээ Залуу судлаачдын дунд жил бүр зохион байгуулдаг " Хүрэлтогтоот-2017" эрдэм шинжилгээний бага хуралд илтгэж, Анагаахын салбараас тэргүүн байр эзэлж, 4 сая төгрөгийн грантаар шагнуулав. http://ikon.mn/n/15au

 

      НЭМС - UGAAR судалгаанаас Орчны эрүүл мэндийн тэнхэмийн багш нарын чадавхийг сайжруулахад анхаарч, Эрхүү хотын Анагаахын Их сургуульд ОЭМТ-ийн залуу багш М.Мөнхзаяа, Г.Жаргалсайхан нарын 14 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах сургалтын тэтгэлэг олгож, суралцаад ирлээ.  '

 

Other news